1 ДҮГЭЭР АНГИЙН СУРАГЧДАД ХАРАА ШАЛГАХ ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ ХИЙХ СУРГУУЛИЙН ЭМЧ, НИЙГМИЙН АЖИЛТАН НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“Сургуульд суурилсан хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийн үндэсний тогтолцоог бий болгох” заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын ерөнхий газар, “Орбис” Интернэйшнл олон улсын байгууллага хамтран, Нийслэлийн ЕБС-ийн 1 дүгээр ангийн сурагчдын харааг шалгах эрт илрүүлгийн үзлэг хийх сургуулийн эмч, нийгмийн ажилтан нарыг чадавхжуулах сургалтыг Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн төрийн болон хувийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 50 эмч, сэтгэл зүйчийг хамруулан зохион байгууллаа.
 
👉Тус сургалтаар:
📍 Нүдний эрүүл мэндийн боловсрол олгох аргачлал, хүүхдийн хараа, түгээмэл тохиолдох нүдний эмгэг
📍 Харааны эмгэгтэй хүүхдийг дараагийн шатлалд илгээх журам
📍 6 настай хүүхдийн эрүүл мэндийн үзлэгийн зохион байгуулалт, хамтрагч байгууллагуудын оролцоо
📍 Бага насны хүүхдийн хараа шалгах аргачлал+бичлэг зааварчилгаа
📍 Стерео, ойр, холын хараа шалгах дадлага
📍 Сурагчдын ойр, хол, стерео хараа шалгах үзлэг
📍 Эцэг эхчүүд болон сурагчидтай харилцах харилцааны ур чадвар
📍 Үзлэгийн маягтад тэмдэглэл хийж нүдний үзлэгийн бүртгэлийг www.eruulhuuhed.mn вебэд суурилсан цахим программд хэрхэн оруулах талаар онол, дадлага хосолсон хэлбэрээр суралцаж хүүхдийн харааны үзлэгийг бие даан гүйцэтгэх шалгалт өглөө. Мөн сургалтын үеэр 6-р ангийн 50 сурагчийг харааны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх илрүүлэг үзлэгт хамруулж багш нарт хүүхдийн харааны үзлэгийн танилцуулга, мэдээлэл зөвлөгөө өгч ажиллалаа.
Төстэй мэдээ