10 дахь жилийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт эхэллээ

Өнөөдөр 2021 оны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт цахимаар эхэллээ. Энэ оны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад 2021 онд 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж буй СӨБ, ЕБС-ийн багш, удирдах болон бусад ажилтан, Насан туршийн боловсролын төвийн багш болон МСҮТ-ийн ерөнхий эрдмийн багш нар хамрагдах юм. 10 дахь жилийн сургалт 01 сарын 15-ны өдөр эхэлсэн бол 5 дахь жилийн сургалт 02 сарын 15-аас, 1 дэх жилийн сургалт 03 сарын 29 өдөр тус тус эхэлнэ. Өнөөдрийн байдлаар 10 дахь жилийн сургалтын 1197 суралцагч заавал сонгон судлах 3 курсээ сонгож сургалтдаа орлоо. Курс сонголт нь 1-р сарын 4-нд нээгдэж, сонголтоо хийж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд курс сонгосон байдлаар нь курсүүдэд нь хуваарилсан болно. Мөн 1 ба 5 дахь жилдээ ажиллаж буй багш, ажилтнуудад сургалт эхлэхээс 7 хоногийн өмнө Боловсролын салбарын мэдээллийн систем дээр бүртгэлтэй имэйлээр заавал судлах курс сонгох урилга очих бөгөөд тухайн үед нь курс сонголтоо хийнэ. 10 дахь жилийн сургалтад оролцох 1804 суралцагчаас өнөөдрийн байдлаар 1197 нь курс сонголтоо хийж, сургалтаа эхлүүлсэн байна. Сонголтоо хийж, нэвтэрч хараахан чадаагүй байгаа суралцагчдын хувьд имэйл хаяг нь алдаатай бичигдсэн эсвэл ашигладаггүй имэйл хаяг бүртгүүлсэн зэрэг асуудал гарч байна. Иймээс СӨБ, ЕБС-ийн нийт багш, ажилтнуудын хувьд Боловсролын салбарын мэдээллийн систем буюу esis.edu.mn цахим хуудас дээр байгаа ажилласан жил, регистрийн дугаар, имэйл хаягаа шалгаж, сургалтын менежер, цэцэрлэгийн арга зүйчээрээ шинэчлүүлэх шаардлагатай байна. Өмнөх жил хүндэтгэх шалтгаан болон өөрийн хариуцлагагүйгээс сургалтдаа хугацаандаа хамрагдаж чадаагүй багш, ажилтнуудыг 2021 оны 4 дүгээр сард давтан сургалтад хамруулахаар төлөвлөж байна. Та бүхэн сургалтын бүртгэл мэдээлэлтэй холбоотой тодруулах зүйлээ info@itpd.mn цахим шуудан болон фэйсбүүк чат руу мессэж бичээрэй. Мөн ажлын цагаар 70140056 утсаар холбогдож мэдээлэл авах боломжтой. Бид танд аль болох түргэн шуурхай хариу өгөхийг хичээн ажиллаж байна. Баярлалаа.

Төстэй мэдээ