Төрөлжсөн сургалтын хөтөлбөр хүлээн авах тухай

БМДИ-ээс жил бүр төр, төрийн бус байгууллагаас багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжсэн сургалтын агуулга бүхий төрөлжсөн сургалтын хөтөлбөр хүлээн авч магадлан дүгнэлт гаргадаг билээ. Онцгой нөхцөл байдлаас хамаарч 2020 онд төрөлжсөн сургалтын хөтөлбөрт дүгнэлт гаргаж, сургалт зохион байгуулах эрх бүхий хугацааг 2021 оны 12 сарын 31 хүртэл олгосон. Иймд онцгой нөхцөл байдал хүндэрч байгааг харгалзан, та бүхний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор төрөлжсөн сургалтын хөтөлбөрийг 2021 оны 09 сарын 15-наас 10 сарын 15 -нд хүлээн авах болсоныг мэдэгдэж байна.
Та бүхэнтэй хамран ажиллаж байгаадаа баяртай байна.
Төстэй мэдээ