2021 оны төрөлжсөн сургалтын хөтөлбөрт магадлан шинжилгээ хийсэн дүгнэлт гарлаа

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2.11 заасны дагуу багш удирдах ажилтны тасралтгүй хөгжлийг дэмжих зорилго бүхий төрөлжсөн сургалтын хөтөлбөрт магадлан шинжилгээ хийж дүгнэлт гарлаа.

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт нь жил бүрийн 03 сарын 01-ний өдрөөс эхлэн 1 сарын хугацаанд төр, төрийн бус байгууллагаас ирүүлсэн хөтөлбөрийг хүлээн авдаг ч энэ жил дэлхий нийтийг хамарсан цар тахал /COVID-19/-ын хөл хорионы улмаас хойшилсон тухай  мэдээллийг олон нийтэд байгууллагын  цахим хаягаар дамжуулан тухайн өдөр хүргэсэн.

2021 онд төрөлжсөн сургалтын хөтөлбөрийг 09 сарын 15 -10 сарын 15-ны өдрүүдэд  хүлээн авч  магадлан шинжилгээ хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүн, магадлан гаргасан дүгнэлтийг захирлын тушаалаар баталгаажуулж та бүхэнд хүргэж байна.

  • Манай байгууллагаас төр, болон төрийн бус байгууллагатай хамтран багш, ажилтны тасралтгүй хөгжлийг дэмжих чиглэлээр та бүхний боловсруулсан сургалтын  агуулгад магадлан шинжилгээ хийдэг бөгөөд энэ нь тухайн агуулгаар заавал сургалтад хамрагдах шаардлагатай гэсэн санааг илэрхийлээгүй болно
  • Та бүхэн тэнцсэн сургалтын хөтөлбөрөөр сургалт зохион байгуулахдаа тухайн нэгж байгууллагын удирдлагатай харилцан зөвшилцөж тэдний хэрэгцээнд үндэслэн, уян хатан нөхцөлөөр зохион байгуулахыг сануулж байна.
  • Цар тахалтай холбогдуулан сургалтыг хосолсон сургалтын хэлбэрээр зохион байгуулж болох ба онцгой байдлын үед баримтлах дэглэмийг хэрэгжүүлэн ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Төрөлжсөн сургалтын хөтөлбөрт магадлан дүгнэлт гаргуулахаар өгсөн төрийн болон төрийн бус байгууллага сургалтын хөтөлбөрөө 2021 оны 11 сарын 04 өдрөөс 11 сарын 12-ны өдрийн 17:00 цаг хүртэл Багшийн хөгжлийн ордны 703 тоот өрөөнөөс хүлээж авна уу.

                                                ТА БҮХЭНД АМЖИЛТ ХҮСЬЕ  

Төстэй мэдээ