
- Зорилго
Цахим сонголтот сургалтын зорилго нь бүх шатны боловсролын байгууллагын багш, удирдах болон бусад ажилтанд ажлын туршлага, байршил, цаг хугацаанаас үл хамааран өөрийн мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг үндэслэн нээлттэй, цахим сургалтаар мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэхэд оршино.
- Хамрах хүрээ
Өмчийн бүх хэлбэрийн, сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын сургалтын байгууллагад ажиллаж байгаа багш, удирдах ажилтан (захирал, цэцэрлэгийн эрхлэгч, сургалтын менежер, багш, сургалтыг дэмжих бусад ажилтнууд) нь сонголтот цахим сургалтад өөрийн сонирхлын дагуу сэдэв сонгон бүртгүүлж оролцоно.
- Хугацаа:
Цахим сонголтот сургалтыг онлайнаар 2022 оны 01 дүгээр сарын 25-аас 02 дугаар сарын 07-ныг хүртэл өдрүүдэд зохион байгуулна. Үргэлжлэх хугацаа 10 өдөр, судлах агуулгын багтаамж -12 цаг.
- Зохион байгуулалт:
Бүртгэл: Багш ажилтан нь сонголтот сургалтын сэдэв, зорилго, сургагч багшийн мэдээлэлтэй танилцсаны үндсэн дээр өөрт хэрэгцээтэй гэж үзсэн сэдвийг сонгон бүртгэлийн холбоос дээр дарж, зохих мэдээллийг бөглөн бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ өөрийн одоо ашиглаж буй цахим шуудангийн хаяг, бусад мэдээллээ алдаагүй зөв бичихийг анхаарна уу.
Сургалт: Цахим сонголтот сургалтад оролцохоор бүртгүүлсэн багш ажилтанд 2022 оны 01 дүгээр сары 24-ний өдрийн дотор бүртгүүлсэн цахим шуудангийн хаягаар Багшийн цахим кампус буюу esurgalt.itpd.mn цахим системд нэвтрэн сургалтад хамрагдах холбоос, нэвтрэх зааварчилааг илгээнэ. Багш, ажилтан нь тус холбоос, зааварчилгааны дагуу системд нэвтрэн сонгосон цахим сургалтад хамрагдана. Сонголтот сургалт нь цахим агуулга судлах, бие даалтын даалгавар гүйцэтгэх, өөрийгөө сорих болон сургалтын агуулгаар цахим тест бөглөх үйл ажиллагааг 02 дугаар сарын 07-ны дотор хийж гүйцэтгэнэ.
Батламж: Сонголтот сургалтад хамрагдаж, үнэлгээний даалгаврыг 70% ба түүнээс дээш хувьтай гүйцэтгэсэн багш ажилтанд цахим батламжийг 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн олгоно. Оролцогчид батламжаа сургалт зохион байгуулсан онлайн сургалтын системд байршуулсан холбоос, зааварчилгааны дагуу хүссэн цагтаа татан авах боломжтой.
Сонголтот сургалтад бүртгүүлэх бол энд дарна уу.
Цахим сонголтот сургалтын сэдэв, танилцуулгын жагсаалт
Курсийн дугаар |
Сургалтын сэдэв |
Зорилтот бүлэг |
Хүрэх үр дүн |
Танилцуулга |
1 |
Дүрслэх урлагийн хичээл заах арга ба техник ажиллагаа |
Бага боловсролд дүрслэх урлагийн хичээл заадаг багш нар |
Дүрслэн урлаж, бодол санаагаа урлагаар дамжуулан бусдад хүргэх өөрийн бодол санааны хүчээ хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх, дүрслэх урлагийн хичээл заах арга техник эзэмшинэ |
|
2 |
Номын сангийн эрх зүйн орчин |
ЕБС-ийн номын санч |
Номын сангийн тухай хууль түүний хэрэгжилтийн хүрээнд ажил албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт болон холбогдох тушаал шийдвэрт заасан үндсэн чиг үүргийн хүрээнд мөрдлөг болгох, номын сангийн орчин нөхцөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлагын дагуу уншигчдын ая тухтай байдлыг хангахуйц орчин нөхцөл, техник технологи бүрдүүлэх чадвартай болно |
|
3 |
Хувь хүний санхүүгийн боловсрол |
НТБ-ын төвийн болон ЕБС-ийн багш нар |
Хувь хүний санхүүгийн төлөвлөгөө, шийдвэрт нөлөөлөх хүчин зүйлсийг ойлгож, оновчтой шийдвэр гаргах, хувь хүнд тохиолддог эрсдэл, түүнийг хэрхэн удирдах талаар мэдлэгтэй болж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх болон эрсдэлийн удирдлагын аргуудыг нөхцөл байдалдаа тохируулан ашиглах чадварыг эзэмшинэ |
|
4 |
СӨББ-ын бодлого төлөвлөлт, хэрэгжилт, үр дүн |
Цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч |
СӨБ-ын удирдах ажилтанд байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд нь арга зүйн дэмжлэг болно |
|
5 |
Уран зохиолын хичээлийн үнэ цэн |
МХУЗ-ын багш нар |
Уран зохиолын хичээлийн орчин үеийн чиг хандлагыг мэдэх, уран зохиол хүний амьдралд хэрхэн нөлөөлдгийг эргэцүүлэх, уран зохиолын хичээлийн үр нөлөөг дээшлүүлэх талаар үзэл бодлоо илэрхийлэх |
|
6 |
Суралцахуй багшлахуй |
ЕБС-ийн биеийн тамирын багш нар |
Сурагчид суралцах үйл ажиллагаагаа хөтлөх, өөрийн суралцахуйг удирдсанаар өөрийн удирдлагатай суралцах, багш хичээл төлөвлөлт болон үнэлгээний арга зүйг бодит байдалд хэрэглэх зэргээр суралцахуй ба багшлахуйд дэмжлэг үзүүлнэ |
|
7 |
4-5 настай хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх арга зүй |
Сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч |
4-5 насны хүүхдийн хэл яриаг утгын уялдаатай хөгжүүлэх талаар мэдлэг ойлголтоо нэмэгдүүлж, утгын уялдаатай хөгжүүлэх арга замуудаас суралцаж, бага насны хүүхэдтэй ажиллах арга зүйгээ өөрчлөхөд дэмжлэг үзүүлсэн байна |
|
8 |
Хосолсон сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх аргачлал |
Ерөнхий боловсролын сургуулийн багш нар |
Онлайн сургалтын үед өгөгдсөн аргачлал, жишээг даган гүйцэтгэж хэрэглэгдэхүүний сангаа баяжуулсан байна |
|
9 |
Математикийн хичээлийн агуулгыг тогтвортой хөгжлийн зорилгод нийцүүлэн интеграцчилах боломж |
Математикийн багш нар |
Математикийн хичээлийн агуулгыг тогтвортой хөгжлийн зорилгод нийцүүлэн интеграцчилах арга зүйн санааг хөгжүүлнэ |
|
10 |
Математикийн энгийн төсөөлөл төлөвшүүлэх сургалт, үйл ажиллагааны цахим хэрэглэгдэхүүн бэлтгэх арга зүй |
Сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч |
Математикийн энгийн төсөөлөл төлөвшүүлэх сургалтын чиглэлийн агуулгын төлөвлөгөөг боловсронгуй болгож өдрийн дэглэмийн үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх боломжид дүн шинжилгээ хийнэ, хэрэглэгдэхүүнийг цахим хэлбэрээр бэлтгэж сургалт, үйл ажилагаандаа ашиглана |
|
11 |
Үнэлгээ, Үнэлгээний шалгуурт үндэслэн даалгавар боловсруулах |
Ерөнхий боловсролын сургуулийн багш нар |
Үнэлгээний шалгуурт үндэслэн даалгавар боловсруулан хичээл сургалтдаа хэрэглэдэг болох |
|
12 |
Google Classroom-н тохиргоо ба сургалтаа удирдах |
ЕБС-ийн багш, удирдах ажилтан нар |
Цахим онлайн орчинд зайны сургалт явуулахад Google Cloud Computing-н технологийн анхан шатны тохиргоо хийж, сургах ба багшлах үйл ажиллагаагаа удирдан явуулах чадварт суралцана |
|
13 |
Сурагч төвтэй суралцахуй |
ЕБС-ийн багш |
Сурагчид бүтээлч сэтгэхүйн болон асуудал шийдвэрлэх, харилцааны болон нийгмийн чадвараа хөгжүүлдэг, бүлгээр ажиллах явцдаа хамтран ажиллах чадварт суралцдаг, багш үнэлгээний хувилбарт арга зүйг ашиглаж болдог, сурагчид суралцсан чадвараа бодит амьдралд хэрэглэх чадвартай болдог, мөн сонирхолтой бөгөөд чин сэтгэлээсээ суралцах сэдэл тэмүүлэлтэй болгох багшлахуйд дэмжлэг үзүүлнэ |
|
14 |
Хөгжмийн хичээлийн сургалтын арга зүй |
Сонголт бүхий сургуулийн өмнөх, ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн мэргэжлийн багш нар |
Хөгжмийн багшийн хичээл сургалтыг үр дүнтэй зохион байгуулахад сургалтын идэвхтэй олон арга зүйгээс суралцах, нээлттэй эх сурвалж ашиглан цахим сургалтын хэрэглэгдэхүүн болох интерактив дасгал даалгавар боловсруулах хичээлийн арга зүйд суралцна. |
|
15 |
Багшийн харилцааны ур чадвар |
СӨБ, ЕБС-ын багш |
Харилцааны хэлбэр, онцлогийн талаар мэдлэг, мэдээллээ баяжуулсан байна. Сурагчдийн нас, сэтгэл зүйн онцлогт тохируулан харилцах харилцааны ур чадварт суралцана. |
|
16 |
21 дүгээр зууны хувь хүнд байх зарим чадварууд |
ЕБС-ийн багш нар |
Сургалтаар 21 дүгээр зууны иргэнд байх хувь хүний зарим чадварт суралцаж, сурагчдад хамтын ажиллагаа, бүтээлч сэтгэхүйд суралцах арга барилыг эзэмшүүлэх талаар ойлголт мэдлэгээ дээшлүүлнэ |
|
17 |
Хүний эрхэд суурилсан сургуулийн менежмент |
ЕБС-ийн захирал, сургалтын менежер |
Хамт олны гишүүн бүр хүний эрхийг ойлгодог, хамгаалдаг хүндэлдэг болгоход чиглэсэн сургуулийн соёлыг бүрдүүлэх төсөөлөлтэй болсон байна |
|
18 |
ЕБС-д хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх эрх зүйн орчин |
Сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрын багш бусад багш, ажилтан |
Хууль эрх зүйн орчны хүрээнд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх мэдлэг, чадвар, хандлага нэмэгдсэн байна |
|
19 |
“Хосолсон сургалтын арга зүйгээр нэгж хичээл төлөвлөх” /Дүрслэх урлаг, технологи хичээлийн жишээгээр/ |
Дүрслэх урлаг технологийн багш нар |
Хьютагог ба суралцахуйн дизайны талаар ойлголт мэдлэг, мэдээлэлтэй болж, хосолсон сургалтын хэлбэрээр дүрслэх урлаг, технологийн нэгж хичээл төлөвлөх арга зүйн санаа авч, өөрийн төлөвлөлтөө сайжруулах хандлага нэмэгдэж, төлөвлөлтийн дагуу цахим хэрэглэгдэхүүн бэлтгэх мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлж, сайт, нээлтэй эх сурвалж, видео хичээл үзэж бие даан суралцах чадвараа дээшлүүлнэ. |
|
20 |
Унших чадварыг хөгжүүлэх даалгаврын төрлүүд, интерактив ажлын хуудас боловсруулах |
ЕБС, НТБҮТ, Хилийн чанд дах монгол хэл соёлын сургуульд ажиллаж буй багш нар |
Анги бүрт тохирох унших чадварын даалгаврын төрлүүдийг мэдэх, судалгаа, оношлох үнэлгээнд үндэслэн арга зүйн чадвараа ахиулах, рубрик зохион сургалтадаа ашиглах, оролцогчдын санаа бодлоо солилцох, бусдыг ойлгон сонсох, идэвхтэй нээлттэй харилцах боломжтой болно |
|
21 |
“Хүн ба байгаль”-ийн хичээл төлөвлөлтөд МХХТ ашиглах боломж |
ЕБС-ийн бага боловсролын багш нар |
Бага боловсролын байгалийн ухааны хичээлийн зарим сэдвийн онолын ойлголтыг нэмэгдүүлж, хэрэглэгдэхүүнийг оновчтой сонгох, туршилтат хичээлийг зөв төлөвлөх, түүгээрээ дамжуулан сурагчдын сонирхлыг төрүүлж, шинжлэн судлах аргад сургахад дэмжлэг үзүүлнэ |
|
22 |
Багшийн ёс зүй ба харилцаа |
ЕБ-ын багш нар |
Багш бүр ёс зүйн дүрмээ мөрдөн үүсэж болзошгүй эрсдлээс өөрийгөө хамгаалах, харилцааны энгийн аргад суралцана |
|
23 |
Хичээл төлөвлөлтөө хэрхэн үр дүнтэй хийх вэ? |
Ерөнхий боловсролын сургуулийн багш нар |
Суралцахуйн зорилтод үндэслэн хосолсон сургалтаар болон бүтээлч оролцоонд суурилсан арга зүйгээр хичээл төлөвлөх мэдлэг, ойлголт, арга зүй дээшилж, багш бүр хичээл төлөвлөлтөө сайжруулан нэг жишиг төлөвлөлттэй болно. |
|
24 |
Хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх тогтолцоо |
СӨББ, ЕБС-ийн багш, удирдах болон дэмжих ажилтан |
Хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих олон талт оролцоог нэмэгдүүлэх чадвартай болно |
|
25 |
Математикийн хичээлийн интерактив хэрэглэгдэхүүн бэлтгэх |
Бага боловсролын багш |
Математикийн интерактив хэрэглэгдэхүүнийг боловсруулахдаа агуулгын залгамж холбоонд уялдуулан, нэгдмэл агуулгын хүрээнд төлөвлөх чадвар нэмэгдэнэ |
|
26 |
Англи хэлний авиа зүй, үг зүй, өгүүлбэр зүй |
Англи хэлний анхан шатны мэдлэгтэй багш нар |
Англи хэлээр зөв цэвэр уншиж сурах, богино хэмжээний эхийг уншаад ойлгох чадвар ба зөв бүтэцтэй өгүүлбэр бичих чадвар нэмэгдэнэ. |
|
27 |
Сорил туршилтаар шинжлэх ухаанч арга барил төлөвшүүлэх |
ЕБС-ийн багш |
Сурагчид бүтээлч сэтгэхүйн болон асуудал шийдвэрлэх, харилцааны болон нийгмийн чадвараа хөгжүүллдэг, бүлгээр ажиллах явцдаа хамтран ажиллах чадварт суралцдаг, багш үнэлгээний хувилбарт арга зүйг ашиглаж болдог, сурагчид суралцсан чадвараа бодит амьдралд хэрэглэх чадвтартай болдог, мөн сонхирхолтой бөгөөд чин сэтгэлээсээ суралцах сэдэл тэмүүлэлтэй болгох багшлахуйд дэмжлэг үзүүлнэ. |
|
28 |
Интерактив хэрэглэгдэхүүн бэлтгэх Genailly аппликейшныг ашиглэх аргачлал |
СӨБ, ЕБС багш нар |
Интерактив танилцуулга, зураг, видео гэх мэт хэрэглэгдэхүүн бэлтгэж сурна |
|
29 |
Quizizz ашиглан интерактив шалгалтын материал бэлтгэх аргачлал |
СӨБ, ЕБС багш нар |
Quizizz онлайн платформ дээр хичээл болон сорил, санал асуулга бэлдэх, сорил, санал асуулгыг интерактив байдлаар бэлтгэн сургалтад хэрэглэх чадвартай болох, жишиг тестийн сантай болох |
|
30 |
Google form хэрэглэн санал асуулгын судалгаа авах ба тестийн шалгалт авах аргачлал |
СӨБ, ЕБС багш нар |
Google form ажлын орчны тохиргоонуудыг тохируулах, Google form ашиглан судалгааны асуулгын сан үүсгэх, хугацаатай тестийн шалгалт авах чадвартай болох, шалгалтын сан үүсгэх, Асуулга шалгалтад нууц үг үүсгэж сурна. |
|
31 |
Дэлгэцийн бичлэг хийх аргууд |
СӨБ, ЕБС багш нар |
Дэлгэц бичих дуу шуум засварлах |
|
32 |
MS-Power Point 2019 дээр интерактив цахим хэрэглэгдэхүүн бэлтгэх |
СӨБ, ЕБС багш нар |
MS-Power Point 2019 программ дээр интерактив цахим хэрэглэгдэхүүн бэлтгэж, туслах хэрэглэлүүдийг хэрэглээндээ ашиглаж сурна |
|
33 |
“Google Classroom” ашиглан сургалт, үйл ажиллагааг дэмжих аргачлал |
СӨБ, ЕБС-ийн багш, удирдах болон бусад ажилтан |
Google Classroom сургалт удирдах платформ ашиглан сургалт зохион байгуулах чадвартай болно. |
|
34 |
Төсөлт ажилд МХТ-ийг ашиглах нь |
Цэцэрлэг, ЕБС-ын багш, удирдах ажилтан |
ЕБС-ийн хичээл үйл ажиллагаанд төсөлт ажил зохион байгуулахад МХТ-ийг үр дүнтэй ашиглах талаар мэдлэгтэй болсон байна |