ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ /Шинэчилсэн найруулга/

Монгол Улсын Их Хурал 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгийг баталсан. Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Энэ хуулийн зорилт нь үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй болон орчиндоо аюултай зарим төрлийн үйл ажиллагааг эрхлэх, байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглахад эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тэдгээрийн бүртгэл, хяналт, түүнчлэн зөвшөөрлийн ангилал, жагсаалтыг тогтоохтой холбогдох нийтлэг харилцааг зохицуулахад оршино. Уг хууль нь 9 бүлгээс бүрдэнэ. Үүнд:

  • Нийтлэг үндэслэл
  • Зөвшөөрөл
  • Эрх бүхий этгээд, эрх шилжүүлэх журам
  • Зөвшөөрөл хүсэгч, эзэмшигчид тавигдах нийтлэг шаардлага, зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг
  • Зөвшөөрөл олгох, сунгах журам
  • Зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох
  • Зөвшөөрлийн бүртгэл, мэдээлэл
  • Зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаа
  • Зөвшөөрлийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих.

Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт соёл, боловсролын чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгохоор заажээ.

Тусгай зөвшөөрөл

Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд

7.1.гадаадын хөрөнгө оруулалттай цэцэрлэг, сургууль байгуулах

Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

7.2.их сургууль, дээд сургууль, коллежийн үйл ажиллагаа эрхлэх

Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

7.3.олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль, ерөнхий боловсролын лаборатори сургууль байгуулах

Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

7.4.төрийн өмчийн бус мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаа эрхлэх

Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

7.5.музейн үйл ажиллагаа эрхлэх

Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

7.6.цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх

Тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга

7.7.ерөнхий боловсролын сургууль байгуулах

Тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга

7.8.хүүхэд харах үйлчилгээ эрхлэх

Тухайн сум, дүүргийн Засаг дарга

7.9.гадаадын хуулийн этгээд Монгол Улсад боловсролын байгууллагын магадлан итгэмжлэх үйл ажиллагаа эрхлэх

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл

Харин боловсролын чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгохоор хуулийн 8.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт тусгажээ.

Энгийн зөвшөөрөл

Энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд

6.2.дээд боловсролын шинэ мэргэжлээр сургалт явуулах

Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

6.3.Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хамтарсан сургууль байгуулах

Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

6.4.их сургууль, дээд сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль байгуулах

Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

6.5.магистр, докторын зэрэг олгох сургалт эрхлэх

Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

Зөвшөөрлийн тухай хуулийн бүрэн эхтэй ЭНД дарж танилцах боломжтой.

Төстэй мэдээ