ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА

Боловсролын ерөнхий газар нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны хөгжлийг дэмжих модуль сургалтыг цахим платформд суурилан зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Модуль сургалтыг 2022 оны 9 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд шаардлага хангасан сургалтын цахим платформ хөгжүүлэгч Зөвлөх компани/байгууллагатай хамтран ажиллана.
Хамтран ажиллах хүсэлтэй Зөвлөх компани/байгууллага нь emoduli@agency.edu.mn хаягаар 2022 оны 9 дүгээр сарын 5-9-ний хооронд системд нэвтрэх эрх, шаардлагыг хангаж буйг харуулсан зааварчилгаа, танилцуулгын хамт илгээнэ үү.
Төстэй мэдээ