Багшид дэмжлэг

Япон улсын Осака хотын дунд сургууль, сургуулийн шүдний эмч нарын холбооны туршлага судлах сургалтад хамрагдсан тухай тайлан
Туршлага судлах сургалтын зорилго: Осака хот дахь сургуулийн шүдний эмч нарын холбоотой хамтын ажиллагааг эхлүүлэх, мөн хотын боловсролын газар, ерөнхий боловсролын сургуулийн сургалт, үйл ажиллагааны туршлагаас суралцах, цаашид хамтран ажиллах чиглэлийг хэлэлцэх
2020-06-06 22:16
Японд сургалтанд хамрагдсан тухай сэтгэгдэл
“Багшлахуйн арга зүйг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх” төсөл Монгол улсад маань 3 жилийн хугацаанд хэрэгжээд үр дүнгээ тооцон төслийн тогтвортой байдалд нэлээд анхааран ажиллаж байна. Тийм ч учраас Үндэсний хэмжээнд дахин байгуулагдсан Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн арга зүйчдийг чадавхижуулахад анхааран хамтран ажиллаж төслийн үр дүнгээ “эзэнтэй” үлдээж төслийн үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх гэж сэтгэл зүтгэл гаргаж байгаад хамт олныхоо өмнөөс болон монголын хүүхэд бүрийг хөгжүүлэх үйлсэд зүтгэж байгаа багш нарын хамт олны өмнөөс талархал илэрхийлмээр байна.
2020-06-04 16:07
БНХАУ-д хэрэгжиж буй "Шинэ Боловсролын бодлого"-оос туршлага судалсан тухай тэмдэглэл
БНХАУ-ын боловсролын шинэ бодлого, түүний хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, туршлагаас нь суралцах, улмаар хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагаа өргөжүүлэх зорилгоор БМДИ-ийн захирал А.Туяагийн ахалсан 15 хүний бүрэлдэхүүнтэй баг БНХАУ-ын Жиансу мужийн Хаймен хотод 2017 оны 5 дугаар сарын 06-12-ны өдөр сургалтад хамрагдсан байна. Тус сургалтын баг яамны харьяа лаборатори сургуулиудын захирал, БМДИ-ийн арга зүйчдээс бүрджээ.
2017-05-12 13:56
Мөнх тэнгэрийн тамга, морьтой монголын чимээ-Үндэсний бичиг соёл минь
УИХ-аас баталсан “Монгол хэлний хууль”-ийн хэд хэдэн заалт монгол хүн бүрт хамаатай болж, чихийг нь сэрдхийлгэсэн юм. Тухайлбал, 2025 оноос төрийн албыг үндэсний бичгээр хөтлөн явуулах, “харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд албан байгууллага, гудамж, талбайн нэр хаягийг кирил болон үндэсний бичгээр хослуулан, эсхүл аль нэгээр нь бичиж хэвших ажлыг зохион байгуулах”  гэх мэт. Ингэхээр 1946 онд “халсан”  үндэсний бичгээ бид өнөөдөр эргүүлэн хэрэглээ болгоход бэлэн үү?, хэр хэмжээнд мэдэх вэ? гэсэн асуулт гарч байгаа билээ.  1991-1992 оны хичээлийн жилээс эхлэн гурван жил дараалан нэгдүгээр ангиас  эхлэн сургалтыг монгол бичгээр явуулж ирсэн ч 1994 онд УИХ-ын 66 дугаар тогтоолоор  ЕБС-ийн сургалтыг төрийн алба хөтөлж байгаа бичгээр явуулах шийдвэр гарсан байдаг.  Монголчууд мянгаад жилийн өмнөөс өөрийн бичиг үсэгтэй болсон түүхийн урт хугацаанд зарим үгийн дуудлага, бичлэгийн зөрүү ихтэй болж бичлэг хэллэг зөрөх үзэгдэл монгол бичигт цөөнгүй. Үүнээс болж  “сурахад хэцүү, уншихад бэрх” гэсэн хальширсан бодол залуу үеийнхэнд төрдөг нь нууц биш.
2016-10-16 22:42