БАГШЛАХ ЭРХ ОЛГОХ СУРГАХ ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 18 дугаар зүйл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/71 дүгээр тушаалаар баталсан “Багшлах эрх олгох, хасах журам”-ыг тус тус үндэслэн Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нарт зориулсан “Багшлах эрх олгох сургах зүйн сургалт” зохион байгуулах багийн сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж байна.

Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, политехник коллежид ажиллах хүсэлтэй багшийн мэргэжил эзэмшээгүй, бакалавр түүнээс дээш зэрэгтэй эсвэл мэргэшлийн өндөр ур чадвартай иргэнд сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлалын үндэс, багшийн суурь ур чадвар, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах, хичээл төлөвлөлт, чадамжийг үнэлэх, сургалт зохион байгуулах арга зүйн чадамжуудыг эзэмшүүлэх зорилготой.

Сургалт зохион байгуулах багийн сургагч багшид тавигдах нийтлэг шаардлага:
1. Баг 8-9 хүний бүрэлдэхүүнтэй байх
2. Магистр түүнээс дээш зэрэгтэй
3. Багшийн мэргэжлийн тэргүүлэх, зөвлөх зэрэгтэй
4. Мэргэжлийн боловсролын салбарт удирдах түвшинд болон арга зүйн байгууллагад 5 болон түүнээс жил ажилласан туршлагатай
5. Заах чадамжийн чиглэлээр бүс болон үндэсний хэмжээнд сургагч багшаар бэлтгэгдсэн, сургалт хийж байсан туршлагатай
6. Зайн болон цахим сургалтыг платформд суурилан зохион байгуулж, хөгжүүлэлт хийж байсан 3-аас доошгүй жилийн туршлагатай
7. Багаар ажиллах чадвартай
Мэргэжлийн боловсролын “Багшлах эрх олгох, сургах зүйн чадамж эзэмшүүлэх” сургалтын хөтөлбөрийн агуулгыг хэрэгжүүлэх чиглэлээр мэргэшсэн байх. /давуу тал болно/

“Багшлах эрх олгох сургах зүйн сургалт”-ын хөтөлбөр зургаас харна уу.

Жич:
• Батлагдсан сургалтын хөтөлбөр, агуулгаар хичээлийг БЕГ-ын https://esurgalt.itpd.mn/ онлайн сургалтын талбарт зохион байгуулна.
• Багшлах эрх олгох сургах зүйн сургалт 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 3 дугаар сарын эхний 7 хоног хүртэлх хугацаанд үргэлжилнэ.

Бүрдүүлэх материал:
1. Багийн бүрэлдэхүүний танилцуулга /PDF/
2. Багийн ахлагч болон гишүүдийн намтар (CV)
3. Багийн гишүүдийн холбогдох чиглэлээр мэргэшсэн баримт бичиг /PDF/
4. Багийн ахлагч болон гишүүд аль чиглэлийн чадамжийн нэгжээр сургалт зохион байгуулах ажил үүргийн хуваарилалтыг танилцуулсан хураангуйг бэлтгэн ирүүлэх /PDF/

Материал хүлээн авах хугацаа:
Сургалт зохион байгуулах багийн материалыг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 01 дүгээр сарын 20-ны өдрүүдэд emoduli@agency.edu.mn цахим хаягаар хүлээн авна. Ирүүлсэн материалд үнэлгээ хийж, шаардлага хангасан багийг ярилцлагад дуудах ба материалыг буцаан олгохгүйг анхаарна уу.

Төстэй мэдээ