“НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛ, СУРАЛЦАХУЙН ХӨГЖИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА.
✅Зорилго:Насан туршийн боловсрол, суралцахуйн үйл ажиллагааг боловсронгуй болгох шийдэл, шилдэг арга зүй, судалгааны үр дүнг хэлэлцэн, харилцан туршлага солилцох, судалгааны ажлыг эмхэтгэн түгээн дэлгэрүүлэх;
👉Хугацаа: Эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны12 дугаар сарын 20-ны өдөр 10.00 цагаас цахимаар зохион байгуулна. Нэг өдрийн өмнө оролцогчдод цахим хурлын код, түлхүүр үгийг илгээнэ.
👉Оролцогчид: Нийслэл, орон нутгийн НТС-н төвийн удирдлага, багш нар, насан туршийн боловсрол, суралцахуйн чиглэлээр судалгаа хийж буй эрдэмтэн судлаач, багш нар
👉Сэдэв:
📌Насан туршийн боловсролын онол, арга зүй, НТС-н олон улс болон манай оронд хөгжиж буй байдлын судалгаа, шинжилгээ, тулгамдсан асуудлууд;
📌Бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох хөтөлбөр, бичиг үсгийн сургалтын талаарх судалгаа, шинжилгээ, тулгамдсан асуудлууд;
📌Үндсэн чиглэлийн болон санхүү, мэдээлэл харилцааны технологи, тогтвортой хөгжлийн боловсрол, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, үйл ажиллагааны судалгаа, шинжилгээ, тулгамдсан асуудлууд;
📌Иргэдийн суралцах хэрэгцээ-сонирхол, насанд хүрэгчдийн сургалтын арга зүйн чиглэлийн судалгаа, шинжилгээ, тулгамдсан асуудлууд;
👉Зохион байгуулалтын үе шат: Судалгааны илтгэлийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Боловсролын Боловсролын ерөнхий газрын Насан туршийн боловсролын хэлтэст odbaatar@agency.edu.mn хаягаар илгээнэ. Илтгэлийг MS Word, MS PowerPoint программ дээр бэлтгэн ирүүлнэ.
Шаардлага хангасан судалгааны илтгэлийг зохион байгуулах комисс нэгтгэж, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулах эрдэм шинжилгээний цахим хуралд хэлэлцүүлнэ.
Эрдэм шинжилгээний цахим хурлын урилга, хөтөлбөрийг оролцогчдод 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дотор хүргүүлнэ.
👉Урамшуулал: Оролцогчдыг a) Насан туршийн боловсролын удирдах ажилтан, багш нар, b) Эрдэмтэн судлаач, бусад багш нар гэсэн 2 хэсгээр шалгаруулж урамшуулна. Тэргүүн байрын 2 өгүүллийг Боловсролын шинжлэх ухааны академийн “Боловсрол судлал сэтгүүлд” нийтлүүлэх эрх олгоно.
Төстэй мэдээ