МОНГОЛ БИЧГИЙН УЛСЫН 18 ДУГААР ОЛИМПИАД
2025 оноос төрийн албан хэргийг монгол бичгээр хөтлөх болсонтой холбогдуулан, эх хэл, соёлоо дээдлэх, багш суралцагчдын үндэсний бичгээ сурч судлах идэвх оролцоо, хүсэл сонирхлыг өрнүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий Монгол бичгийн улсын 18 дугаар олимпиад 2024 оны 5 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн монгол бичгийн улсын олимпиадыг Боловсролын ерөнхий газар Монгол бичгийн “Ертөнц” төвтэй хамтран зохион байгуулан, бичгийн шалгалт, уншлага, цахим бичвэр, таталган бичлэгийн төрлүүдээр аваргуудаа тодрууллаа.
 
Олимпиадын нээлтийн үйл ажиллагаанд Боловсролын ерөнхий газрын Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээний хөгжлийн газрын дарга Б.Лхагвабаяр, Монгол улсын боловсролын их сургуулийн Сургалт Хамтын Ажиллагааны Газрын дарга доктор Д.Соронзон, Монгол Улсын Ардын багш, шинжлэх ухааны доктор, профессор Ц.Өнөрбаян, Монгол Улсын Ардын багш, шинжлэх ухааны доктор, профессор Н.Жадамба, Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн захирал доктор, профессор Ж.Бат-Ирээдүй, монгол бичгийн улсын олимпиад зохион байгуулах дэд хорооны дарга, “Монгол бичгийн ертөнц” төвийн тэргүүн, доктор, дэд профессор Ү.Ариунболд нар оролцлоо.
Монгол бичгийн улсын олимпиадад аймаг нийслэлээс шалгарсан 38 багш, 30 сурагч оролцов.
 
✅Багшийн ангиллын тэргүүн байранд:
• Хөвсгөл аймгийн Галт сумын сургуулийн багш Ц.Найдан
• Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр сургуулийн багш М.Гэрэлтунгалаг
• Увс аймгийн Улаангом хотын 1 дүгээр сургуулийн багш М.Өлзийдэлгэр
✅Дэд байранд:
• Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын 4 дүгээр сургуулийн багш Д.Пүрэвдорж
• Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1 дүгээр сургуулийн багш Л.Наранжаргал
• Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Цэгц билиг” сургуулийн багш М.Ганбагана
• Хөвсгөл аймгийн Мөрөн хотын “Титэм” сургуулийн багш Б.Жавзанпагма
✅Гутгаар байранд:
• Төв аймгийн Борнуур сумын ЕБС-ийн МХБУЗ-ын багш О.Түмэндэмбэрэл
• Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар сургуулийн багш Д.Долгорсүрэн
• Дорнод аймгийн Хэрлэн сумын 12 дугаар сургуулийн багш Ө.Одмандах
• Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 1 дүгээр сургуулийн багш Б.Уранбилэг
• Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 2 дугаар сургуулийн багш Д.Лхагвасүрэн
✅Тусгай байранд:
• Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар сургуулийн багш Б.Мөнгөнцэцэг
• Орхон аймгийн Баян-Өндөр сумын 14 дүгээр сургуулийн багш Б.Одбаяр
• Хан-Уул дүүргийн “Шинэ Монгол Харамуфүжи” сургуулийн багш Э.Лхагва-Очир
• Дархан-Уул аймгийн Дархан хотын “Од” цогцолбор сургуулийн багш С.Баасанхүү
• Говь-Алтай аймгийн Жаргалан сумын багш З.Мөнхжаргал нар шалгарав.
 
✅Сурагчийн ангилалд эхний байранд шалгарч, алтан медаль хүртсэн сурагчдад Монгол улсын боловсролын их сургуульд хүссэн мэргэжлээрээ 4 жилийн тэтгэлэгтэй суралцах эрхийн бичиг, урилга олгов. Тэргүүн байруудад:
• Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тэмүүжин сургуулийн 12г ангийн сурагч Э.Маралмаа
• Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын 4 дүгээр сургуулийн 12б ангийн сурагч З.Янжинлхам
• Увс аймгийн Улаангом хотын 1 дүгээр сургуулийн 12д ангийн сурагч Б.Номуунзаяа
Дэд байранд:
• Дундговь аймгийн Сайнцагаан сумын Эрдмийн далай сургуулийн 12б ангийн сурагч М.Дуламжав
• Говь-Алтай аймгийн Цогт сумын сургуулийн 12а ангийн сурагч Ч.Цогзолням
• Булган аймгийн Булган сумын 2 дугаар сургуулийн 12г ангийн сурагч А.Мичидгоо
• Өвөрхангай аймгийн Хужирт сумын 1 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч А.Төгсбуян
Гуравдугаар байранд:
• Улаанбаатар хотын ЧД-ийн 50 дугаар сургуулийн 12а ангийн сурагч А.Ариунзаяа
• Дорнод аймгийн Хэрлэн сумын “Шинэ хөгжил” сургуулийн 12а ангийн сурагч Э.Ариунтуяа
• Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Титэм сургуулийн 12а ангийн сурагч Т.Цэрэнням
• Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1 дүгээр сургуулийн 12г ангийн сурагч О.Очирбат
• Хан-Уул дүүргийн “Оргил” сургуулийн 12а ангийн сурагч В.Энхзул нар шалгарав.
Төстэй мэдээ