СУМДЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД БАГШ СУРАЛЦАГЧИЙН ШИРЭЭ, САНДАЛ, ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕР ГАРДУУЛЛАА

Дорнод аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын орчин, багш нарын ажиллах нөхцөл, техник хэрэгслийг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараалсан ажлыг зохион байгуулсаар байна. Багш, суралцагчийн ширээг шинэчлэх, багш нарын компьютерын хангалт, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг аймаг, сум, орон нутгийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж, 13 сумын Ерөнхий боловсролын сургуульд 189 багшийн ширээ, 1080 сурагчийн ширээ, 2160 сурагчийн сандал, 305 зөөврийн компьютерыг хүлээлгэн өгөв. Сургуулийн орчны эрсдэлийг бууруулж, хүүхдийн эрүүл аюулгүй суралцах таатай орчныг бүрдүүлж, багшийн ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх чухал хөрөнгө оруулалт юм. 

Төстэй мэдээ