АУТИЗМЫГ ТАНИУЛАХ НЭГ САРЫН АЯНЫ ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
Жил бүрийн 04 дүгээр сарын 02-ны өдрийг дэлхий дахинд аутизмтай иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулах, олон нийтэд аутизмыг таниулах, аутизмтай хүмүүс болон тэдний гэр бүл, асран хамгаалагчдыг илүү ойлгож, дэмжих, хүлээн зөвшөөрөх зорилгоор олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртэх боломжийг сайжруулахад уриалдаг. Энэ хүрээнд Аутизмыг таниулах нэг сарын хугацаатай аяныг зохион байгуулж өнөөдөр хаалтаа хийв. Аутизмд хүрэх аялал НҮТББ-аас санаачлан хэрэгжүүлсэн тус арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагууд идэвхтэй оролцож, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар дэмжиж ажиллав. Боловсролын салбарт тусгай хэрэгцээт хүүхдүүдийн тэгш эрхийг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тухайд:
 
🔘Боловсролын салбарын хууль, эрх зүйн орчин шинэчлэгдэж, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд ТЭГШ ХАМРУУЛАХ тухай бүлэг, зүйл, заалтуудыг тусгасан. Энэ хүрээнд ялгаатай хэрэгцээтэй хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, халамжийн үйлчилгээ үзүүлэхэд салбар дундын хамтын ажиллагаа, төсөв санхүүгийн шинэ зохицуулалтыг туршин хэрэгжүүлж эхэлсэн.
🔘Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудыг түшиглэсэн дэмжих төвүүдийг ажиллуулж, энэхүү үйлчилгээнд 5 төвийн 111 хүүхэд хамрагдаж байна.
 
- Аутизмтай хүмүүс, тэдний гэр бүл, асран хамгаалагчдыг илүү ойлгож, дэмжих, хүлээн зөвшөөрөх зорилготой сарын аян үр дүнгээ өгч, илүү ээлтэй, олон нийтэд чиглэсэн, тэгш хүртээмжтэй боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг хөгжүүлэхийг УРИАЛЖ байна.
Төстэй мэдээ