Хууль тогтоомж
“ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙГ "СУРГАЛТ-ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ-ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР" БОЛГОН ОРОН НУТАГТ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2021 ОНЫ 321 ДУГААР ТОГТООЛ
Орон нутагт төрийн өмчийн их, дээд сургуулийн үйл ажиллагааг "Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор" болгон хөгжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулна.
2023-02-02 14:15
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс 550 мянган төгрөг болгож шинэчлэн тогтоолоо.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдөр буюу өнөөдрийн хурлаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох асуудлыг хэлэлцлээ.
Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 3273 төгрөг 81 мөнгө буюу сард 550 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхээр Үндэсний хорооноос тогтоов. Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг байсныг 31 хувь буюу 130 мянган төгрөгөөр нэмэгдүүлж байгаа юм.
2023-01-13 15:45
ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ /Шинэчилсэн найруулга/
ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ /Шинэчилсэн найруулга/ 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ.
2023-01-12 16:52
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ “НАНДИН БҮХНЭЭ ХАЙРЛАЯ” АЯН
Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аян нь 1991 оноос эхлэн жил бүр “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох өдөр” 11 дүгээр сарын 25-аас “Хүний эрхийн өдөр” 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд Жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, охид эмэгтэйчүүдийн эсрэг хортой үйлдлүүдийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах зорилгоор зохион байгуулдаг олон улсын аян юм.
2022-12-02 12:21
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 07 дугаар Албан даалгавар
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 07 дугаар Албан даалгавар
2022-11-26 12:37
Хүний хувийн мэдээлэл хамгаалах талаарх эрх зүйн зарим зохицуулалт
"Хүний хувийн мэдээлэл" гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг ойлгоно.
2022-10-20 16:06
ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ /Шинэчилсэн найруулга/
Монгол Улсын Их Хурал 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Зөвшөөрлийн тухай хуулийг баталсан. Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2022-08-01 11:09
ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ
Монгол Улсын Их Хурал 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баталсан. Энэ хуулийг Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2022-07-05 14:57
ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ ХУУЛЬ /Шинэчилсэн найруулга/
Монгол Улсын Их Хурал 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Цахим гарын үсгийн тухай хуулийг баталсан. Энэ хуулийг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2022-07-05 14:51
ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ /Шинэчилсэн найруулга/
Монгол Улсын Их Хурал 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баталсан. Энэ хуулийг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2022-07-05 14:40