ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ ХУУЛЬ /Шинэчилсэн найруулга/
Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр баталсан бөгөөд энэ хуулийг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Уг хуулийн зорилт нь цахим орчинд хүн, хуулийн этгээд цахим гарын үсэг хэрэглэх, түүнд тавигдах эрх зүйн болон техникийн шаардлага, нийтийн түлхүүрийн дэд бүтцийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход оршино.
Цахим гарын үсгийн тухай хууль нь:
- Нийтлэг үндэслэл
- Цахим гарын үсэг хэрэглэх
- Гэрчилгээ, гэрчилгээ эзэмшигч
- Гэрчилгээ олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох
- Гэрчилгээжүүлэх байгууллага
- Гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл
- Нийтийн түлхүүрийн дэд бүтцийн талаарх төрийн зохицуулалт
- Бусад зүйл гэсэн 8 бүлгээс бүрдэнэ.
Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай ЭНД дарж танилцах боломжтой.
Төстэй мэдээ