МЭРГЭЖЛИЙН БАГШИЙГ МЭРГЭШҮҮЛЭХ ХОЁР ДАХЬ ЭЭЛЖИЙН ТАНХИМЫН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Боловсролын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т “Багш, ажилтны мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж, мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх” чиг үүргийн дагуу Боловсролын ерөнхий газраас Мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багшийг мэргэжлийн чиглэлээр мэргэшүүлэх сургалтыг Дэлхийн ур чадварын уралдааны агуулга, үнэлгээний стандартыг мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хөтөлбөрт тусгах, эксперт багш нарын туршлагыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаатай уялдуулан дараах мэргэжлүүдээр зохион байгуулж байна. Үүнд:
 
👉Барилгын бүтээц угсралт-Өрөг угсралт мэргэжлийн сургалтыг Дэлхийн ур чадварын уралдааны эксперт багш Л.Эрдэнэчулуун,
👉Хоолны үйлчилгээ-Тогооч мэргэжлийн сургалтыг Дэлхийн ур чадварын уралдааны эксперт багш С.Цэнд-Аюуш,
👉Хэрэглээний программ-CAD сургалтыг Улаанбаатар төмөр замын төв засварын инженер Ц.Чинзориг,
👉Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт мэргэжлийн сургалтыг Дэлхийн ур чадварын эксперт багш Ж.Уранцэцэг нар чиглүүлж, нэгдсэн сургалтаар эхэллээ.
 
Сургалтыг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 12 дугаар сарын 13-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд Барилгын политехник коллеж, Үйлдвэрлэл, урлалын политехник коллеж, Налайх дүүрэг дэх Политехник коллеж, Улаанбаатар төмөр замын төв засварын үйлдвэртэй хамтран ажиллаж, 4 мэргэжлийн 200 орчим багш хамрагдаж байна.
Төстэй мэдээ