"Явцын үнэлгээ ба ялгаатай суралцахуйн арга зүй" цахим сургалт

Азийн Хөгжлийн Банкны ТТ-6869 МОН:КОВИД-19-ийн дараах Боловсролын Сэргэлтийг Дэмжих Төслийн хүрээнд "Явцын үнэлгээ ба ялгаатай суралцахуйн арга зүй"-г үндэсний хэмжээний 21000 багшид түгээх цахим сургалт Багшийн хөгжил платформ https://bagsh.edu.mn/ дээр явагдаж байгаа билээ. Тус сургалтад нэвтэрч орохдоо esis.edu.mn нэвтрэх код, нууц үгээ ашиглан орж байгааг анхаараарай. Өнөөдрийн байдлаар хичээлд нэвтэрч орсон 729 багш, ажилтнуудаас 484 нь цахим батламжаа аваад байна.

Энэхүү сургалт нь 9-11 дүгээр сард newzenler.com цахим платформ дээр явагдаж байсан бөгөөд уг сургалтаас 7731 багш, ажилтан цахим батламж аваад байна.


Хэрвээ та дээрх сургалтад оролцож амжаагүй бол яараарай. Сургалт явагдсаар байна.
Төстэй мэдээ