Сургуулийн сайн жишээний эмхэтгэл
"Тусгай хэрэгцээт боловсролын шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл" 2-р шат
 
Боловсрол, шинжлэх ухааны яам, ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн II шатыг 2020-2024 онд хэрэгжүүллээ. Тус төсөл нь үндэсний хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудад тэгш хамран сургах боловсролыг хэрэгжүүлэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхээр зорин ажилласан.
Сайн туршлагыг нэгтгэн Боловсрол шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газрын арга зүйч, мэргэжилтнүүд, ерөнхий боловсролын сургуулийн холбогдох
албан тушаалтнуудаас санал зөвлөгөө, мэдээлэл авч Тэгш хамруулан сургадаг сургуулийн “Сайн жишээний эмхэтгэл”-ийг боловсруулан олон нийтийн хүртээл болгож байна. Энэхүү эмхэтгэл нь тэгш хамран сургах боловсролыг хэрэгжүүлэгч, дэмжигч сургууль болоход тус болох, санаа авах олон сайн жишээнүүдийг агуулсан тул та бүхэн танилцан, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхийг хүсье.

Татаж авах

Төстэй мэдээ