
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.
Тавигдах болзол, шаардлага:
-
төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
-
зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
-
зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
Бүрдүүлэх материал:
-
Төрийн албан хаагчийн анкет;
-
Иргэний үнэмлэхийн хуулбар;
-
Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
-
Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
-
Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
-
Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
-
Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
-
Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
-
Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.
Материал хүлээн авах:
-
Хугацаа: 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 08:30 цагаас 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 17:30 цаг хүртэл
-
Хүлээн авах хаяг: orkhonbaigali@agency.edu.mn цахим шуудангаар
-
Холбоо барих утас: 96197789, 70140069
Шилжүүлэх, сэлгэн авах ажлын байрны жагсаалтыг доорх хавсаргасан файлаас харна уу.
д/д | Байгууллагын нэр | Нэгжийн нэр | Албан тушаалын | Албан тушаалын зорилго | Орон тоо | Албан тушаалын тодорхой-лолт | |
Анги-лал | Нэр | ||||||
Гүйцэтгэх албан тушаал /7/ |
|||||||
1 | Боловсролын ерөнхий газар | Суралцагчийн хөгжлийн газар | ТЗ-7 | Их, дээд боловсролын сургалтын байгууллагад болон гадаадад суралцаж буй оюутны хөгжил, төлөвшил хариуцсан мэргэжилтэн | Боловсролын салбарын холбогдох хууль тогтоомж, бодлого, стратеги хөтөлбөр, Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу дээд боловсролын байгууллагад болон гадаадад, гадаадаас суралцаж буй оюутны бодлогын хэрэгжилтийг хангах, үндэсний хөгжилд нэн шаардлагатай мэргэжилтнүүдийг бэлтгэх, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ижил төрлийн гадаад дотоодын байгууллагатай идэвхтэй харилцах, мэдээллийг олон нийтэд ил тод, хүртээмжтэй түгээх, оюутан суралцагчдын хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэрэгжилтийг хангах чиг үүргийн хүрээнд гүйцэтгэлийн үр дүнг газрын даргын өмнө хариуцна. | 1 | Татаж авах |
2 | Боловсролын ерөнхий газар | Багш, ажилтан, байгууллагын хөгжлийн газрын Насан туршийн боловсролын хэлтэс | ТЗ-7 | Амьдралын орчноос суралцах боловсролын баталгаажуулалт хариуцсан мэргэжилтэн | Амьдралын орчноос суралцсан боловсрол, мэдлэг, ур чадварыг баталгаажуулах чиглэлээрх хууль тогтоомж, бодлого, шийдвэр, арга хэмжээний хэрэгжилтийг хангах, баталгаажуулах ажлыг зохион байгуулах чиг үүргийн хүрээнд гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна. | 1 | Татаж авах |
3 | Боловсролын ерөнхий газар | Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар | ТЗ-7 | Дээд боловсролын санхүүгийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн | Дээд боловсролын болон орон нутаг дахь боловсролын удирдах байгууллагуудын төсөв, санхүүгийн үйл ажиллагаа, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтэд дотоод аудит хийх, үнэлэлт өгөх, зөвлөмж гаргах, байгууллагыг эрсдэлийн удирдлагаар хангах, байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн үр дүнг газрын даргын өмнө хариуцна. | 1 | Татаж авах |
4 | Боловсролын ерөнхий газар | Санхүү, төсвийн хэрэгжилт, зохицуулалтын газар | ТЗ-7 | Орон нутгийн төсвийн гүйцэтгэлийн мэдээ, санхүүгийн тайлагнал хариуцсан мэргэжилтэн (Архангай, Өвөрхангай, Дорноговь, Дорнод, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Орхон ) | Боловсролын салбарын байгууллагуудын төсвийн гүйцэтгэлийн мэдээ, санхүүгийн тайлагналыг нийслэлээр бүчлэн хариуцаж, гүйцэтгэл, үр дүнг газрын даргын өмнө хариуцна. | 1 | Татаж авах |
5 | Боловсролын ерөнхий газар | Хөрөнгө оруулалтын хэрэгжилт, зохицуулалтын газар | ТЗ-6 | Боловсролын сургалтын байгууллагын хөрөнгө оруулалтын ажлын явцын гүйцэтгэл, санхүүжилт, судалгааны мэдээ тайлангийн нэгтгэл хариуцсан ахлах мэргэжилтэн | Боловсролын сургалтын байгууллагын хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, санхүүжилт, судалгааны явцын мэдээг нэгтгэх, цахим мэдээллийн сан үүсгэх, удирдах албан тушаалтныг мэдээллээр хангах, мэргэжилтэн, инженерүүдийг мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангаж ажиллах чиг үүргийн хүрээнд гүйцэтгэлийн үр дүнг хөрөнгө оруулалтын бодлогын хэрэгжилтийн газрын даргын өмнө хариуцна. | 1 | Татаж авах |
6 | Боловсролын ерөнхий газар | Хөрөнгө оруулалтын хэрэгжилт, зохицуулалтын газар | ТЗ-7 | Боловсролын сургалтын байгууллагын хөрөнгө оруулалтын барилга, угсралтын ажлын гүйцэтгэл, хяналт, санхүүжилт, судалгаа хариуцсан мэргэжилтэн | Холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд боловсролын сургалтын байгууллагын улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих барилга байгууламж, их засварын ажлын хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлагын судалгаа, гүйцэтгэл, хяналт, санхүүжилт, цахим мэдээллийн санг үүсгэх чиг үүргийн хүрээнд гүйцэтгэлийн үр дүнг Хөрөнгө оруулалтын хэрэгжилт, зохицуулалтын газрын даргын өмнө хариуцна. | 1 | Татаж авах |