Төрийн хэмнэлтийн тухай хуулийг Монгол Улсын Их Хурал 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр баталсан бөгөөд энэ хуулийг Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Гэхдээ хуулийн зарим заалтыг өөр өөр цаг хугацаанд дагаж мөрдөхөөр хуульчилсан. Тухайлбал, батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах, хэрэв энэ хугацаанд худалдан авах ажиллагааг зохион байгуулж дуусгаагүй бол төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцох талаарх заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн зорилт нь төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Уг хууль нь дараах 4 бүлгээс бүрдэнэ.
- Нийтлэг үндэслэл
- Хангамж, зарим үйл ажиллагаанд тавих хязгаарлалт
- Төрийн байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ
- Хяналт, тайлагналт, ил тод байдал
Төрийн хэмнэлтийн тухай хуультай ЭНД дарж танилцах боломжтой.