ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ “НАНДИН БҮХНЭЭ ХАЙРЛАЯ” АЯН
Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аян нь 1991 оноос эхлэн жил бүр “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох өдөр” 11 дүгээр сарын 25-аас “Хүний эрхийн өдөр” 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд Жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, охид эмэгтэйчүүдийн эсрэг хортой үйлдлүүдийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах зорилгоор зохион байгуулдаг олон улсын аян юм.
Энэ жилийн хувьд “НАНДИН БҮХНЭЭ ХАЙРЛАЯ” уриатайгаар Охид, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, жендэрийн тэгш байдлыг хангах мэдлэг, ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Боловсролын ерөнхий газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Монголын үндэсний телевиз, Монгол HD телевиз зэрэг байгууллага хамтран ажиллаж байна.
Тус үйл ажиллагааны хүрээнд дараах ажлууд зохион байгуулагдана.
- Охид, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулах
- Охид, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх урьдчилан сэргийлэх талаарх сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх
- Охид, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх урьдчилан сэргийлэх талаарх нөлөөллийн ажил зохион байгуулах
- Охид, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх урьдчилан сэргийлэх талаар хэвлэл мэдээлэл байгууллагад ярилцлага, мэдээлэл, өгөх , хэлэлцүүлэг хийх
- Хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд таниулан сурталчлах, хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх, мэдээлэх
- Хүний эрх, жендэрийн шударга ёс охид, эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах уялдааг холбоог сайжруулах
Төстэй мэдээ