СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАГШ, УДИРДАХ АЖИЛТНЫ ЭХНИЙ ЖИЛИЙН ҮНДСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Сургуулийн өмнөх боловсролын эхний жилдээ ажиллаж буй багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт танхимаар Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна. Сургалтад 21 аймаг, 9 дүүргийн эхний жилдээ ажиллаж буй 850 багш, 282 аргазүйч, эрхлэгч хамрагдаж байна.
Боловсролын хууль, тогтоомж, бодлогын шинэчлэл, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, тэгш хамруулах боловсрол, хосолсон сургалтын арга зүйн мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх, багшлахуйд тулгамдаж буй асуудлыг шийдэхэд дэмжлэг үзүүлэх зорилгын хүрээнд Сургуулийн өмнөх боловсролын эхний жилдээ ажиллаж буй багш, удирдах ажилтны сургалт 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 05 дугаар сарын 24-ний өдрүүдэд танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулагдах юм. 
✅ Эхний жилдээ ажиллаж буй багш удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын танхимын хэлбэр нь Улаанбаатар хотод 2 ээлжээр зохион байгуулагдаж байна.
☑️I ээлж - 2024.04.29-2024.05.01
☑️II ээлж – 2024. 05. 01- 2024.05.03
✅ Тус сургалтын цахим хэлбэр нь 2024 оны 05 дугаар сарын 13-ний өдрөөс 05 дугаар сарын 24-ний өдрүүдэд http://esurgalt.itpd.mn/ Moodle платформ дээр үргэлжлэн зохион байгуулагдана.
✅ Эхний жилдээ ажиллаж буй багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад хамрагдсанаар:
- Боловсролын хууль, тогтоомж, бодлогын шинэчлэл
- Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил
- Багш мэргэжлийн үнэ, цэн
- Соёл урлагийн боловсрол
- “Онлайн программ ашиглан цахим хэрэглэгдэхүүн бэлтгэх арга зүй
- Багшийн мэргэжлийн хөгжлийн бүлгээр ажиллах аргачлал
- Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, төлөвлөлтөд дүн шинжилгээ хийх
- Хүүхдийн хөгжлийн үнэлгээний хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх зэрэг агуулгуудын хүрээнд мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэх арга зүйд суралцах боломжтой. 
Төстэй мэдээ