ОРХОН АЙМГИЙН 4, 7 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 4, 14 ДҮГЭЭР СУРГУУЛЬ, ЖАРГАЛАНТ СУМЫН ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Орхон аймагт ажиллах үеэрээ 4, 7 дугаар цэцэрлэг, ерөнхий боловсролыг 4, 14 дүгээр сургууль, Жаргалант сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Боловсролын салбарт шинэ хууль, эрх зүйн орчин бүрдэж, тэгш байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд технологийн дэвшил инновацид суурилсан олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Орхон аймгийн цэцэрлэг, сургуулиудад Steam, Шинэ эгэл бүхэл арга зүй, Сураад, Эдүтэн, Pearson english платформ, After school, сургуулийн өмнөх боловсролын “Амьдралын мод” хөтөлбөрүүд тус тус амжилттай хэрэгжиж эхэлсэн. Энэхүү төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй Боловсрол, шинжлэх ухааны сайд газар дээр нь танилцаж, багш, суралцагч, эцэг эхчүүдтэй ярилцаж, тэдний саналыг сонслоо.
 
✅Ерөнхий боловсролын сургуулийн 14 дүгээр сургууль нь “Эрүүл биетэй эерэг харилцаатай ирээдүйн зорилготой хүүхэд” хэмээн эрхэм зорилгоо тодорхойлсон байна. Энэ нь сургуулийн хэмжээнд хүүхдийн төлөө бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлэхийг зорин ажиллаж буйг харуулж байна. Энэ хичээлийн жилд тус сургуулийн 60 бүлэгт 2560 хүүхэд суралцаж, 138 багш, ажилтан сургалтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, хүүхдийн сурах орчин нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Тус сургуулийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ тоглоомын арга зүйд суурилсан Математикийн хичээлийн цахим платформ болох Эдүтэн хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцав. Тус хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг багш, сурагчид онцлоод, энэхүү платформыг ашиглан бодлого бодоход үзэг цаас ашиглан бодсоноос хэд дахин олон бодлого бодох, бие даан хөгжих боломжийг олгож байгааг суралцагчид онцолсон бол багшийн цагийн ачааллыг бууруулж, суралцагчидтайгаа ажиллах боломж, үнэлгээ мэдээлэлд тулгуурлан хүүхэд бүрт хүрч ажиллах боломж бүрдэж байгааг багш нар онцлон ярьж байлаа.
 
✅Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд 131 багш, 73 ажилтан ажиллаж, 3060 суралцагч суралцаж байна. “Хөгжлийн чиг хандлагад нийцсэн хүүхдийг сургах, хөгжүүлэх цогц үйл ажиллагаа явуулж, үндэсний соёлоо эрхэмлэн дээдэлдэг дэлхийн иргэнийг бэлтгэнэ” эрхэм зорилготойгоор сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна. Ерөнхий боловсролын III-XII ангид математикийн хичээлийн хоцрогдлыг арилгах "Сураад" платформыг нэвтрүүлж эхэлсэн. Тус хөтөлбөрийн үр дүн, хэрэгжилттэй танилцах явцад тус сургуулийн 7ё ангийн сурагч Б.Батсүлд “Би Америк улсад 1 жилийн хугацаанд суралцаад ирсэн" гэв. Тус хөтөлбөр нь Америк улсад хэрэгжиж буй хөтөлбөртэй харьцуулахад хямд өртөгтэй байгааг онцлоод тус хөтөлбөрөөр хичээллэхэд сурах идэвх нэмэгдсэн” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Мөн тус хөтөлбөрөөр хичээллэж буй суралцагчийн эцэг эхийн төлөөлөл энэ хөтөлбөрөөр хичээллэснээр хүүхэд цахим орчинд үр бүтээлтэйгээр зөв зохистой хандалт үүсгэж, цагийг үр бүтээлтэй өнгөрөөж байгааг дурдаад энэхүү хөтөлбөрийг ирэх хичээлийн жилд үргэлжлүүлэх нь хүүхдийн хөгжил, төлөвшилд ахиц гаргахыг онцоллоо. Сургуулийн өмнөх боловсролын салбарт хийгдэж буй шинэчлэлийн хүрээнд амьдралын мод хөтөлбөрийг тус аймгийн цэцэрлэгүүд амжилттай хэрэгжүүлж байна. Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэг нь 23 багш ажилтантай. Боловсролын шинэчлэлийн хүрээнд багш өөрөө хичээн ажиллаж, өөрийгөө хөгжүүлж чадвал цалин хөлс нэмэгдэж байгааг дурдаад мөн нөхөн хангалтын зардал өгдөг болсноор багш нар сургалтын үйл ажиллагааны бэлтгэлээ хангах бүрэн боломж бүрдсэн, хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд багш ажилтнууд үзлэг шинжилгээнд хамрагдсан, энэ нь өвчлөлийг эрт илрүүлэх, мэргэжлээс шалтгаалах өвчний өвчлөлийг бууруулах сайн талтай байгаад сэтгэл хангалуун байгааг багш нарын төлөөлөл илэрхийллээ. 
 
✅7 дугаар цэцэрлэгийн тухайд “Амьдралын мод” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, багш нарын ачааллыг бууруулж байгааг онцолж, тус цэцэрлэг нь тэгш хамруулан сургах асуудалд онцгойлон анхааран ажиллаж байна. Орхон аймгийн Жаргалант сумын эцэг эхийн төлөөлөл хүүхдийн сургуульд орох нас, сурах бичгийн чанар, хүүхдийн монгол хэл бичгийн мэдлэг чадвар, хүүхдийн хүмүүжил, хүүхдийн авьяасыг хөгжүүлэхэд онцгойлон анхаарах шаардлагатай байна гэсэн санал хүсэлтээ уламжлав. 
Төстэй мэдээ