АВТОМАШИНЫ ЗАСВАРЧИН МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫН УЛСЫН УРАЛДААН-2024
Боловсролын ерөнхий газар, Монгол-Солонгосын Политехник коллеж, “Цукуба” ХХК-тай хамтран МСПК-н нэрэмжит Мэргэжлийн болон Техникийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдын дунд зохиогддог “АВТОМАШИНЫ ЗАСВАРЧИН-2024”, УЛСЫН УРАЛДААН амжилттай зохион байгуулагдаж байна. Автомашины засварчин мэргэжлийн улсын уралдаан нь анх 2008 оноос эхлэн 11-дэх удаагаа зохиогдож байна. Монгол улсад автомашины засварчин бэлтгэдэг Мэргэжлийн сургуулиудын суралцагчдын мэргэжлийн ур чадварыг сорих, харилцан туршлага судлах, шинэ техник технологи, тоног төхөөрөмж дээр ажиллах чадварыг сайжруулах, сургууль хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ажлын байранд зуучлах, түншлэл хамтын ажиллагааг өргөжүүлэхэд уг уралдааны зорилго оршино.
Улсын уралдааныг нээж Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир үг хэлэв. Нээлтэд Боловсролын ерөнхий газрын Санхүү төсвийн хэрэгжилт, зохицуулалтын газрын дарга Ж.Энхтөр, Монгол-Солонгосын политехник коллежийн захирал Э.Түмэндэмбэрэл, Үйлдвэрлэл Урлалын политехник коллежийн захирал Д.Буяндэлгэр, Өвөрхангай политехник коллежийн захирал С.Санчир, Цукуба ХХК-ийн ерөнхий инженер С.Цогтбаяр болон ажил олгогч, сургалтын байгууллагын төлөөллүүд оролцлоо. Тус ур чадварын уралдаанд хот, хөдөө орон нутгийн нийт 20 Мэргэжлийн боловсролын сургууль, Политехник коллежийн 80 суралцагч, 39 мэргэжлийн багш нар мэргэжлийн ур чадвараараа өрсөлдөж байна. Тухайлбал: 
 
1. Монгол-солонгосын политехник коллеж
2. Үйлдвэр урлалын политехник коллеж
3. Барилга Политехник коллеж
4. Говьсүмбэр аймаг дахь политехник коллеж
5. Өмнөговь политехник коллеж
6. ШУТИС-ийн харьяа политехник коллеж
7. Орхон аймаг дахь политехник коллеж
8. сэлэнгэ аймгийн мандал сумын зүүнхараа политехник коллеж
9. Баянхонгор аймгийн политехник коллеж
10. Хэнтий аймаг дахь политехник коллеж
11. Дорноговь аймаг дахь политехник коллеж
12. Дорнод политехник коллеж 1-р баг
13. Дорнод политехник коллеж 2-р баг
14. Төв аймгийн Баянчандмань суман дахь политехник коллеж
15. Налайх дүүрэг дэх политехник коллеж
16. Техник технологийн политехник коллеж
17. Завхан политехник коллеж
18. Архангай аймаг дахь МБС
19. Төв аймгийн Эрдэнэ суман дахь МБС
20. Говь-Алтай аймгийн МБС
Төстэй мэдээ