ЖАЙКА-ийн “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн бүтээгдэхүүний танилцуулга

БИЧИЛ ТӨСЛҮҮДИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА БА ГАРСАН ҮР ДҮН

“Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл (START2)”-ийн II шатны хүрээнд, хараа, сонсгол, оюун ухаан, тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах, сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдэд чиглэсэн явуулын сургалт зохион байгуулах, туслах багш ажиллуулах зэрэг 9 бичил төсөл хэрэгжлээ.
Ковидын халдвар тархалтын нөхцөлд боловсролын байгууллагууд хөл хорио тогтоон теле болон цахим хичээл зохион байгуулж ирсэн боловч, сургалтын үйл ажиллагаанд зарим сөрөг нөлөө гарах болжээ. Үүнд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд онцлог хэрэгцээндээ нийцсэн боловсролын үйлчилгээнд хамрагдах, сурч боловсрох эрхээ эдлэхэд тодорхой хүндрэл учрах, суралцахуйд нь ноцтой хоцрогдол үүссэн зэргийг дурдаж болно.
Тиймээс, тус төсөл 2021-2022 оны хичээлийн жилд Боловсрол, шинжлэх ухааны яамны саналыг үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцахуйд дэмжлэг үзүүлэх, сурлагын хоцрогдлыг арилгахад чиглэсэн бичил төслүүдийг хэрэгжүүлсэн бөгөөд эдгээр бичил төслийн үр дүнд бий болсон эцсийн бүтээгдэхүүнүүдийг та бүхэнд танилцуулж байна. Ковидын халдвар тархалт буурсантай холбогдон танхимын хичээл, сургалт дахин сэргэсэн хэдий ч, тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн гэр бүл, эцэг эх, асран хамгаалагчид, тэдэнтэй ажилладаг багш нар дараах хэрэглэгдэхүүн, гарын авлага, видео материалыг хичээл, сургалтын үйл ажиллагаандаа нэмэлт байдлаар ашиглах боломжтой боллоо.

 

1. Харааны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан багц хэрэгдэгдэхүүн

 

Энэхүү багц хэрэглэгдэхүүнийг харааны бэрхшээлтэй хүүхдийн гэр бүл, эцэг эх, асран хамгаалагч, тэдэнтэй ажиллах багш нарт зориулсан бөгөөд зорилтот хүүхдийн боловсрол эзэмшихэд нь хамгийн түрүүнд эзэмших чадвар болох тэмтрэх мэдрэхүй, хэл яриаг хөгжүүлэх, брайль бичгээр унших, бичих, орон зайд баримжаалах, цагаан таягийг ашиглах арга зэрэг агуулгыг гарын авлагад багтааж, видео хэлбэрээр тайлбарласан. Мөн ашиглагдах шаардлагатай бүх хэрэглэгдэхүүнийг бүрдүүлж бэлтгэсэн цогц гарын авлага юм. 

- pdf файлаар үзэх

- дүрс бичлэгээр үзэх

 

2. Сонсголын бэрхшээлтэй хүүхдэд зориулсан дохионы хэлний цахим цуврал хичээл

Сонсголын бэрхшээлтэй хүүхэд нь 2, 3 насандаа дохионы хэлний суурьтай болох ёстой боловч ихэнх асран хамгаалагчид дохионы хэл мэддэггүй тул гэрийн нөхцөлд дохионы хэл сурахад хүндрэлтэй байдаг. Тиймээс энэхүү бичил төслийн хүрээнд, сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчид, цэцэрлэг, сургуулийн багш нарт  дохионы хэлний анхан шатны мэдлэг олгох 18 цуврал цахим сургалтын материал боловсруулсан. 

 

3. Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхдэд зориулсан гарын авлага

Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхдийг гэрийн нөхцөлд зохих дэмжлэг үйлчилгээ авах, боловсролын үйл ажиллагаанд оролцох боломжоор хангах үүднээс эцэг эх, асран хамгаалагчдад зориулан гарын авлага боловсруулж, дагалдах тайлбар видео бичлэг бэлтгэн хүргэж байна. Энэхүү гарын авлагад, гэрийн нөхцөлд хүүхдэдээ тохирсон асаргаа сувилгаа, сэргээн засах үйлчилгээ үзүүлэх чадварт эцэг эхийг сургах зорилгоор дэмжлэг үйлчилгээний тодорхой арга, аргачлалуудыг наргийн тусгасан болно. 

- pdf файлаар үзэх

- дүрс бичлэгээр үзэх

 

4. Цэцэрлэгийн насны хүүхдэд зориулсан явуулын сургалтын гарын авлага

Цэцэрлэгийн насны хөгжлийн ялгаатай болон бэрхшээлтэй бага насны хүүхэдтэй ажиллах явуулын багш нь Портеж хөтөлбөрийн аргазүй, багц хэрэглэгдэхүүнийг хэрхэн, яаж ашиглах, үйл ажиллагааны дараалал, хүүхэд нэг бүртэй ажиллах даалгаврын дүн шинжилгээг хэрхэн төлөвлөж, зохион байгуулан хэрэгжүүлэх аргазүйг тусгахад энэхүү гарын авлагад дэлгэрэнгүй тусгасан болно. Цэцэрлэгийн насны хөгжлийн хоцрогдол болон бэрхшээлтэй хүүхдэд боловсролын үйлчилгээ үзүүлдэг явуулын багш, эцэг эх, асран хамгаалагчдад зориулав. 

- pdf файлаар үзэх

 

6. Оюуны бэрхшээлтэй хүүхдэд  зориулсан туслах багшийн гарын авлага 

Энэхүү бичил төслөөр дамжуулан ерөнхий боловсролын 130 болон 133 дугаар сургуульд суралцдаг оюуны хөгжлийн бэрхшээлтэй 2 суралцагчийг сонгон туслах багшийг ажиллуулах туршилтын үйл ажиллагааг зохион байгуулсан. Ердийн сургуульд туслах багш ажиллуулахад тулгамдаж буй асуудал, сайн тал, бэрхшээлтэй тал зэргийг энэхүү гарын авлагад тусгасны сацуу туслах багшийн үүрэг оролцоо, онцлог, сургууль, ангийн багш, эцэг эхчүүдийн хамтын ажиллагаа зэрэг асуудлуудын хүрээнд саналаа дэвшүүлсэн болно. 

- pdf файлаар үзэх

Төстэй мэдээ