
Боловсролын ерөнхий газрын дараах ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна.
Ажлын байр 1. Захиргаа, удирдлагын газарт Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ажилтан
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА |
|
Ангилал, зэрэглэл |
ТҮ-7 |
Боловсрол |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. |
Мэргэжил |
- сэтгүүл зүй /0321/, - уран зохиол, хэл шинжлэл /0232/, - мэдээлэл, харилцаа холбооны технологиуд /061/. |
Туршлага |
Мэргэжлээрээ ажиллаж байсан бол давуу тал болно. |
Ур чадвар |
- Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай; - Албан бичгийн соёлтой; - Хариуцлагатай, багаар ажиллах чадвартай, зөв хандлагатай; - Уран бүтээлч сэтгэлгээтэй, шинийг эрэлхийлсэн, идэвх санаачилгатай |
Бүрдүүлэх материал:
- Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл
- Төрийн албан хаагчийн анкет (2022 онд батлагдсан маягтын дагуу, цээж зурагтай)
- Иргэний үнэмлэхийн хуулбар (төрийн үйлчилгээний цахим лавлахаас сүүлийн 30 хоногийн дотор авсан байх)
- Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан сертификатын хуулбар
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, цахим лавлагаа
Материал хүлээн авах хугацаа:
Сонгон шалгаруулалтад оролцогчид материалаа (PDF өргөтгөлтэй) 2022.12.16-ний өдрийн 10:00 цагаас өмнө naranjargal@agency.edu.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Харилцах утас: 70140069-6
Жич: Сонгон шалгаруулалтад оролцогчдоос ирүүлсэн материалыг буцаан олгохгүй бөгөөд тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй эсхүл дээрх материалыг дутуу бүрдүүлсэн ажил горилогчийг бүртгэх боломжгүйг анхаарна уу.