
АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА
Боловсролын ерөнхий газрын дараах ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна.
Ажлын байр 2. Захиргаа, удирдлагын газарт Төсөл хөтөлбөрийн тооцоо, санхүүжилт хариуцсан нягтлан бодогч
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА |
|
Ангилал, зэрэглэл |
ТҮ-7 |
Боловсрол |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй |
Мэргэжил |
- нягтлан бодох бүртгэл, татвар /0411/, - санхүү банк, даатгал /0412/, - эдийн засаг /0311/, - бизнесийн удирдлага /041301/. |
Мэргэшил |
- Нягтлан бодох, бүртгэлийн чиглэлээр суралцаж төгссөн байх |
Туршлага |
Мэргэжлээрээ ажиллаж байсан бол давуу тал болно. |
Ур чадвар |
- Компьютерын өргөн хэрэглээний болон санхүүгийн программууд дээр ажиллах чадвартай; - Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай, шударга зарчимч байх; - Албан бичиг боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай; - Хариуцлагатай, багаар ажиллах чадвартай, зөв хандлагатай; - Монгол хэл бичгийн чадвартай байх. |
Бүрдүүлэх материал:
- Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл
- Төрийн албан хаагчийн анкет (2022 онд батлагдсан маягтын дагуу, цээж зурагтай)
- Иргэний үнэмлэхийн хуулбар (төрийн үйлчилгээний цахим лавлахаас сүүлийн 30 хоногийн дотор авсан байх)
- Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан сертификатын хуулбар
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, цахим лавлагаа
Материал хүлээн авах хугацаа:
Сонгон шалгаруулалтад оролцогчид материалаа (PDF өргөтгөлтэй) 2022.12.16-ний өдрийн 10:00 цагаас өмнө naranjargal@agency.edu.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Харилцах утас: 70140069-6
Жич: Сонгон шалгаруулалтад оролцогчдоос ирүүлсэн материалыг буцаан олгохгүй бөгөөд тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй эсхүл дээрх материалыг дутуу бүрдүүлсэн ажил горилогчийг бүртгэх боломжгүйг анхаарна уу.