БОЛОВСРОЛЫН МЕНЕЖМЕНТ, ТЕХНОЛОГИ, МАНЛАЙЛАЛ" СУРГАЛТЫН ГАРЫН АВЛАГА БЭЛЭН БОЛЛОО
Удирдах ажилтан таны шинэ орчинд бүтээлчээр ажиллах мэдлэг, чадвар, хандлага болон мэдээллийн технологийн хэрэглээ, ёс суртахуунтай манлайллаас сургалтын байгууллагуудын гүйцэтгэл, хөгжил, үр дүн, үр дагавар, үр өгөөж шалтгаална.
Боловсролын удирдах ажилтан, мэргэжилтнүүдийн менежмент, сургалтын технологи, хамтын ажиллагаа, ёс зүй, манлайллын мэдлэг, чадварыг хөгжүүлэхэд зориулсан сургалтын гарын авлагыг БЕГ-ын Багш, ажилтан, байгууллагын хөгжлийн газраас эрхлэн гаргав.
Тус гарын авлагыг аймаг, нийслэл, дүүргийн боловсролын мэргэжилтэн, удирдах ажилтны сургалтын хэрэгцээнд тулгуурлан Боловсролын менежмент, Сургалтын технологи, Боловсролын хамтын ажиллагаа, Боловсролын байгууллагын хүний нөөц гэсэн 4 бүлгийн 20 сэдвийг онолын тайлбар, арга зүй, дасгалын хамт боловсруулав.
Боловсролын бүх шатны удирдах ажилтан, ялангуяа салбарын бодлогыг гардан хэрэгжүүлэгч мэргэжилтэн, удирдах ажилтнууд тогтвортой, бүтээмжтэй ажиллах, хариуцсан сургууль, цэцэрлэгтээ менежментийн дэмжлэг зохицуулалтыг хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн чадваруудыг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага нэмэгдэж байгаа тул ажлын байрны и-сургалтыг зохион байгуулж байна.
Та бүхний ажил хэрэгч, бүтээлч сэтгэлгээ нь сургуулийн захирал, сургалтын менежер, цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш нарыг санаачилгатай ажиллахад дэмжлэг түлхэц болж, улмаар сургалтын хүртээмж, чанар, багшийн хөгжилд эергээр нөлөөлнө. Иймд та бүхэн энэ сургалтад суралцаж, дасгалуудыг байгууллагынхаа ажилд буулган хэрэгжүүлбэл хувьсамтгай, тодорхойгүй, ээдрээтэй, эргэлзээтэй нөхцөл байдалд автах бус залж, жолоодож хамт олныхоо сэтгэл зүйг дэмжин удирдаж, сорилтыг даван туулахад арга зүйн дэмжлэг болно.
Төстэй мэдээ