“БАЙГАЛИЙН УХААНЫ ЦАХИМ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР” ТУРШИХ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШ, СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.
“Байгалийн ухааны цахим сургалтын хөтөлбөр”-ийг турших ажлын хүрээнд Нийслэлийн 6 дүүргийн 50 сургуулийн 5 дугаар ангийн багш, сургалтын менежерүүд 2023 оны 01 дүгээр сарын 16-19-ний өдрүүдэд танхимаар, 1 дүгээр сарын 20-ны өдөр цахимаар сургалтад хамрагдлаа.
Суралцагчийн STEMWerkz апп, багшийн NODMA pagewerkz платформ ашиглах эрх, лабораторийн кит ашиглан хүн ба байгаль хичээлээр цахим сургалтын хөтөлбөрийн туршилтыг II улирлаас эхлэн туршин хэрэгжүүлэх бөгөөд ерөнхий боловсролын 50 сургуулийн 11110 суралцагч, 5 дугаар ангийн багш нар бүрэн хамрагдана.
Сургууль, багш, суралцагчид хөтөлбөрийн дагуу агуулгаа судлан, агуулга тус бүрд ямар мэдлэг олж, түүнийгээ хэрхэн шийдвэрлэж байгааг үнэлэх, багш бүр ээлжит хичээлийн төлөвлөгөөгөө боловсруулан нэгдсэн санд байршуулснаар багшийн ажлын ачааллыг багасгах, өөрийгөө хөгжүүлэх, суралцагчидтай ажиллах цаг нэмэгдэх олон давуу талтай.
 
 
Төстэй мэдээ