Англи хэлний “Рearson” хөтөлбөр

2023 онд... #01

Багш нарын англи хэлний түвшнийг харгалзан тохирсон хөтөлбөрөөр ур чадвар, заах арга зүйг нь сайжруулах аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын сургуульд англи хэлний цахим сургалтын хөтөлбөрийн туршин, хэрэгжүүлнэ.
Аймгийн төвийн 16, сумын төвийн 12, хотын төвийн 6, хотын алслагдсан хэсгийн 4 сургуулийн 5-9 дүгээр ангийн суралцагч, багш нарыг сонгон хамруулна.
Финляндын “Eduten” платформ
Хиймэл оюун ухаан, тоглоомд суурилан боловсруулсан 200 мянга гаруй математикийн дасгал, даалгавруудын сантай, багш нарын ажлын ачааллыг бууруулах бага ангийн математикийн хичээлийн ухаалаг системийг туршин хэрэгжүүлнэ.
Нийслэлийн 3, аймгийн төвийн 3, сумын 3 нийт 9 сургуулийн 4 дүгээр ангийн 15 бүлэгт туршина.
“Амьдралын мод” сургалтын хөтөлбөр /СӨБ/
Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд тулгамдаж буй хэрэгцээ шаардлагуудыг цогцоор шийдвэрлэх боломжийг илрүүлэх хөтөлбөр зорилготой.
Нийслэлийн 6, орон нутгийн 2 цэцэрлэгийн 104 багш, 2802 хүүхдийг хамруулан туршилтыг хэрэгжүүлнэ.
Англи хэлний багш нарыг чадавхжуулах хөтөлбөр /Pinnacle/
ЕБС-ийн англи хэлний сургалтын чанарыг сайжруулах хүрээнд англи хэлний сургагч багш бэлтгэх, англи хэлний багш нарын мэдлэг ур чадвар заах арга зүйг хөгжүүлэх, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр юм.
Нийт 240 англи хэлний сургагч багш бэлтгэгдэж ТКТ буюу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн багшлах мэдлэг олгох шалгалт өгч сертификат авна.
“Нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл ёс зүйд суралцахуй” /SEEL/
Төрийн өмчийн 12 сургууль, төрийн бус өмчийн 4 сургууль, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн төв”-д хэрэгжинэ.
“Чанарыг сайжруулах менторчлол” төсөл
“Цэцэрлэг, сургуульд ментор сургалтыг нэвтрүүлэх, ментор багшийг сонгож, чадавхыг тогтмол бэхжүүлдэг тогтолцоо бий болгох” зорилготой.
Орон нутгаас 10, нийслэлээс 20, Боловсролын ерөнхий газраас 3 нийт 33 зөвлөх багш бэлтгэгдэнэ.
“Ерөнхий боловсролын сургуулийн лабораторийн хэрэглэгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх үндэсний сүлжээ байгуулах” туршилтын төсөл
“Ерөнхий боловсролын сургуулийн байгалийн ухааны 4 хичээлийн лабораторийн үндсэн хэрэглэгдэхүүнийг МСҮТ, политехник коллеж, коосэн болон их, дээд сургууль, хувийн хэвшлийн нөөцөд тулгуурлан үйлдвэрлэх, үйлдвэрлэсэн сургалтын хэрэглэгдэхүүний түгээлт, ашиглалт, засвар үйлчилгээ, багш нарт зориулсан сургалт, оюуны өмчийг баталгаажуулах үндэсний сүлжээ бий болгох зорилготой.
“Цахилгаан техник, электроникийн лабораторийн хэрэглэгдэхүүн” нийлүүлэх төсөл
МУБИС-ийг түшиглэн физикийн хичээлээр “Цахилгаан техник, электроникийн туршилтат хичээл”-ийг зохион байгуулж, сургалтад нэвтрүүлэх боломжийг судлах, сурагчдын бүтээлч чадвар, багшийн онол, арга зүйн чадварыг хөгжүүлэн, сайн туршлагыг бий болгох зорилготой.
Туршилтат хичээлд 40 сургуулийн физикийн 98 багш, 28800 суралцагч хамрагдана. Ерөнхий боловсролын 40 сургуульд 240 багц хэрэглэгдэхүүн нийлүүлнэ.
 
 
 
 
 
 
 
Төстэй мэдээ