ТЭГШ ХАМРУУЛАН СУРГАХ БОЛОВСРОЛЫН СУРГАГЧ БАГШ НАР БЭЛТГЭГДЭВ

БШУЯ, Дэлхийн боловсролын түншлэл ОУБ, Боловсролын ерөнхий газар хамтран “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийн хүрээнд “Тэгш хамруулан сургах боловсролын сургагч багш” бэлтгэх сургалтыг 2023 оны 03 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж, 24 сургагч багшийг бэлтгэлээ.
Сургагч багш нар төсөл хэрэгжих Архангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс аймгийн нийт ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, бага ангийн багш нарт “Тэгш хамруулан сургах боловсрол”-ын мэдлэг, чадвар, арга зүй олгох сургалтыг 2023 оны 03 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд чиглүүлэн ажиллах юм.
Сургалт дараах 3 агуулгын хүрээнд явагдлаа. Үүнд:
Тэгш хамруулан сургах боловсролын онол, үзэл баримтлал, орчин, ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн ангилал, хөгжлийн үнэлгээ
Боловсролд хамрагдах зөвлөл, сургуулийн дэмжлэгийн багийн үйл ажиллагаа
Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх, дэмжлэгийн орчин бүрдүүлэх




Төстэй мэдээ