БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН СУРГУУЛИЙН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ АЖИЛ ЧИГЛЭЛ ТУС БҮРЭЭР ҮРГЭЛЖИЛСЭЭР

Сургуулийн менежментийг сайжруулах ажлын хүрээнд 3 дугаар сарын 6-10-ны хооронд 6 сургууль бүр дээр сургалтын болон дотуур байрны орчинд шинжилгээ хийсэн.
Дүн шинжилгээг үндэслэн сургалтын орчны хувьд хамгийн асуудалтай байгаа лаборатори 3 дугаар сургуульд 20 ангийн самбар, бага боловсролын 2 ангийн, суурь боловсролын 2 ангийн 2 ширээ, сандал, 3 ус шүүгч, монгол орны газрын зураг 3 ширхэг нийт 45.222.722 төгрөгийн эд хогшлыг Боловсролын ерөнхий газрын Хөрөнгө оруулалтын хэрэгжилт, зохицуулалтын газраас шийдвэрлэж өгснийг өнөөдөр хүлээлгэн өглөө.
Анги танхимд байршуулахдаа стандартад заасан шаардлагыг ханган байршуулахыг сургуулийн захирал Б.Аяужан танилцууллаа.
Энэхүү үйл ажиллагаанд ЗДТГ-ын НБХ-ийн дарга Ө.Хуралай, мэргэжилэн Ж.Эльмира нар оролцож, цаашид орон нутгийн хөрөнгө оруулалтаар сургуулиудыг дэмжин ажиллах санал солилцов.

Төстэй мэдээ