НОМЫН САНЧ, АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ НАРЫН ТӨЛӨӨЛӨЛ ТУРШЛАГА СУДАЛЖ, СУРГАЛТАД ХАМРАГДАХААР ИХ БРИТАНИ УЛСЫГ ЗОРИЛОО

MC Children’s Books-ийн хамт олноос Монгол Улсынхаа иргэдийн Англи хэлний боловсролд анхаарсаар ирсэн. Энэ хүрээнд англи номын хандивын аяныг 2 жилийн турш тасралтгүй амжилттай зохион байгуулсаар байна. Боловсролын ерөнхий газар, аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрууд аяныг дэмжин хамтран ажиллаж байна.
Бидний хамтын ажиллагаа өргөжиж, энэ удаад Их Британи улсад багш, номын санч, боловсролын мэргэжилтнүүдэд зориулсан мэргэжлийн сургалтыг зохион байгуулна.
Тус сургалтад хамрагдах нийслэл, аймаг, сумдаас сонгогдсон Англи хэлний багш, номын санч, боловсролын мэргэжилтнүүдээс бүрдсэн баг өнөөдөр Их Британи Улсыг зорилоо.
Манай багийнхан тус улсад зочилж, их дээд сургууль, коллеж, номын сангийн туршлага судлахын зэрэгцээ сургалтдаа хамрагдах юм.
Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин Сайд Б.Энхсүх болон элчингийн хамт олон, мөн Лондон, Cambridge хотод амьдарч ажиллаж байгаа Монголчууд төслийн багийнхантай холбоо барьж төрөл бүрийн туслалцаа дэмжлэг үзүүлж эхэлсэн байна
Монгол хүүхэд залуучуудынхаа боловсролд хөрөнгө оруулж, тэдний сайхан амьдралын төлөө хамтдаа зүтгэе!
Төстэй мэдээ