БАГШ, ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ЗОРИУЛСАН АУТИЗМЫН ТУХАЙ ГАРЫН АВЛАГА
Монголын Аутизмын холбоо санаачлан Канад улсын Аутизм Канад байгууллагын багш, эмч нарт зориулсан "Аутизмын тухай гарын авлага"-ыг монгол хэлд орчуулан хэвлүүлснийг багш нарт зориулан цуврал постер болгон танилцуулж байна.
Аутизм бол нийгмийн харилцаанд оролцох, хэл яриа, бусад аргаар харилцах чадварт нөлөөлдөг, давтагдмал үйлдэл, хязгаарлагдмал сонирхлоор тодорхойлогддог эмгэг юм.
Аутизмын зан үйлийн шинж тэмдэг
АУТИЗМЫН ДАВТАГДМАЛ ЗАН ҮЙЛ
Тоглоомонд сонирхолгүй хэрнээ нэг зүйлийг хэт туйлшран сонирхох
Нарны туяанд бужигнах тоосонцорыг барих гэж оролдох
Тоглоомын зөвхөн нэг хэсэгт хэт татагдах. Жишээ нь, дугуйг нь эргэлдэхийг харах
Биеэ урагш хойш савлах
Гэрлийг дахин дахин унтрааж асаах
Хөшиг, даавуу гэх мэт эд зүйлсийг идэх
Нүднийхээ өмнө хуруугаа агаарт хий хөдөлгөх
Бие дээрээ даралт мэдрэх
Хүчтэй доргилт мэдрэх дуртай
 
 
Төстэй мэдээ