"Үндэсний бичиг-бидний бахархал" улсын II уралдаанд оролцогчид уриалга гаргалаа
✅Шинжлэх ухааны академийн хэл, зохиолын хүрээлэн, Шинэ иргэншил политехник коллеж хамтран зохион байгуулж буй "ҮНДЭСНИЙ БИЧИГ-БИДНИЙ БАХАРХАЛ" УЛСЫН II УРАЛДААН-ы нээлт 2023 оны 05 дугаар сарын 1-ний өдөр боллоо.
✅Уралдааны зохион байгуулалтад Боловсролын ерөнхий газар, Монгол улсын хэлний бодлогын үндэсний зөвлөл, Нийслэлийн архивын газар зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байна.
✅Тус уралдааны хүрээнд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллежийн 60 гаруй суралцагчид ур чадвараа сорин шилдгүүдээ шалгаруулах ба уралдаанд оролцож буй сурагчдын бүтээлийн үзэсгэлэнг гаргаж танилцуулснаас гадна бүх шатны боловсролын байгууллага, багш, оюутан суралцагчдад хандсан уриалга гаргажээ.
Төстэй мэдээ