“Чадамжийн үнэлгээ, баталгаажуулалтын эрх сунгах, мэргэшүүлэх” модуль 4, 5 сургалтын бүртгэл хийж байна
Чадамжийн үнэлгээ, баталгаажуулалтын эрх, хугацаа дууссан, дуусах гэж байгаа “Чадамжийн үнэлгээний ажилтан”, “Үнэлгээний баталгаажуулагч” нар зураг дээрх QR кодыг уншуулж сургалтын төрлийг сонгон бүртгүүлнэ үү.
Сургалтын төрөл:
- Үнэлгээний ажилтны эрх сунгах–Модуль 4
- Баталгаажуулалтын ажилтны эрх сунгах–Модуль 5
Сургалтыг 2023 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс зохион байгуулахаар төлөвлөж байна.
Та сургалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол дараах зөвлөмжтэй танилцаж, сургалтад оролцоно уу.
1.Бүртгэлд өгсөн И-мэйл хаягаа бүрэн ашиглаж, идэвхтэй байх.
- Сургалтын багаас хүн нэг бүрд утсаар мэдээлэл өгөх боломжгүй тул сургалтын бүх мэдээлэл и-мэйл хаягаар илгээнэ. Иймд бүртгэлд өгсөн и-мэйл хаягаа байнга ашиглах, идэвхтэй байх шаардлагатай. Хэрэв хаягаа ашиглаагүй, эргэх холбоогүй байснаас мэдээлэл авч чадаагүй бол сургалтын дундаас суух хүсэлт тавих боломжгүй.
2.Таны бүртгүүлсэн и-мэйл хаягаар дараах мэдээлэл илгээнэ.
- Сургалтын бүртгэлд шаардлагатай нэмэлт мэдээлэл
- Сургалтын гэрээ (гэрээ хийгээгүй тохиолдолд сургалтад оролцох боломжгүй)
- Мүүдл платформын линк, түүнд нэвтрэхэд анхаарах зүйлс
- Сургалт эхлэх, дуусах хугацаа
- Хичээлийн хуваарь
- Сургалтын зохион байгуулалттай холбоотой, шаардлагатай бусад мэдээлэл
3.Та сургалтад хамрагдахаас өмнө Moodle платформ, сургалтад хэрхэн нэвтрэх, хичээл судлах, үнэлгээ өгөх талаар өмнөх мэдлэгтэй болсон байх хэрэгтэй. Платформын ажиллагаа, ашиглалтын талаар энгийн мэдлэгийг судлахгүйгээр сургалтад оролцоход танд хүндрэл учрах тул урьдчилан судална уу.
4.Вэбинар сургалтад Zoom аппликейшн ашиглах тул сургалтад ашиглах төхөөрөмждөө урьдчилан zoom апп татаж суулгасан байх, тус аппликейшн ашиглах энгийн хэрэгслүүдийг судалж, орно уу.
Төстэй мэдээ