ChemistryPhoto-2023 гэрэл зургийн уралдаан зарлаж байна

Уралдааны хамрах хүрээ:
Ерөнхий боловсролын сургуулийн 6-12 ангийн бүх сурагчид оролцоно.

2023.05.08-2023.05.28-ны хооронд үргэлжилнэ.


1-р байр Алтан медаль, 250 000 төгрөг
2-р байр Мөнгөн медаль, 150 000 төгрөг
3-р байр Хүрэл медаль, 100 000 төгрөг

1-р байр Алтан медаль, 300 000 төгрөг
2-р байр Мөнгөн медаль, 200 000 төгрөг
3-р байр Хүрэл медаль, 100 000 төгрөг

2023.05.28-нээс 2023.06.01-нд ирсэн бүх зургийг https://greenchemistry.mn/ChemistryPhoto2023/ сайтад байршуулж,
олон нийтээс хамгийн их санал (үнэлгээ) авсан байдлаар болон зурагт тавих нөхцөл шалгуурыг дагуу оноо өгч шилдэгүүдийг шалгаруулна.


Уралдаанд шалгарсан хүүхдүүдийн шагналыг “Greenchemistry-2023” Химийн салбарын онол, практикийн улсын уралдаан, хурлын хаалт дээр буюу 2023.06.10-нд гардуулна.
Эхний 50 байр эзэлсэн зургаар хурлын үеэр үзэсгэлэн гаргана.

холбоосоор бүртгүүлж, зураг мэдээллээ ирүүлж оролцоно.

• Аюулгүй байдлын үүднээс сургуулийн химийн багшаар хяналт тавиулсан байх,
• Оролцогч хамгийн ихдээ 2 гэрэл зураг ирүүлэх,
• Зураг JPG байх форматтай байх,
• Зургийн харьцаа: 1:1 буюу адил талт хэлбэртэй байх,
• Нягтаршил сайтай байх,
• Зургийн хамгийн дээд хэмжээ: 25 МB илүүгүй байх,
• Уралдаанд ирсэн бүх зураг Green chemistry web sited байрших тул шаардлага хангасан зураг илгээнэ үү

Гэрэл зургийн зохиомж, агуулга, ур чадвар, бүтээлийн нэр, тайлбар, тухайн бүтээл чанарын шаардлага хангасан эсэхийг харгалзан үзнэ.
Мэдээлэл ирүүлэх “Google form”-ийг үнэн зөв бөглөсөн байна.
Зөвхөн өөрийн авсан гэрэл зургийг ирүүлэх бөгөөд зохиогчийн эрхийн асуудал үүссэн тохиолдолд уралдаан зохион байгуулагч тал хариуцахгүй.
Гэрэл зураг нь эх хувиар байх ёстой ба засвартай зургийг хүлээн авах боломжгүй.
Уралдаанд шалгарсан зургуудаар үзэсгэлэн гаргах тул фокусгүй гэрэл зургийг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

Грийн химистри ХХК-ийн хамт олон
Төстэй мэдээ