Сайн туршлага

Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчээс бүрдсэн баг хамтран багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчдад харилцааны сэтгэл зүй, эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг оролцоо, өсвөр насны хүүхэдтэй хэрхэн харилцах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, өсвөр насны хүүхдийн онцлог, үе тэнгийн дээрэлхэл, цахим орчны зохистой хэрэглээ сэдвүүдээр сургалтын модуль боловсруулан “Хүн бүр нөлөөлөгч” уриан дор сургалт, нөлөөллийн ажлыг орон нутгийн сургуулиудад зохион байгуулж байна.
2023 оны 05 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчийн хамтарсан баг Бууцагаан сумын ерөнхий боловсролын сургуулийн эцэг эх, асран хамгаалагчдад:
•Хүүхдэдээ үзүүлэх анхан шатны сэтгэл зүйн дэмжлэг
•Хүмүүжлийн эерэг аргыг эзэмших нь
Багш, ажилчдад:
•Хичээлээс гадуурх сургалтын үлгэрчилсэн хөтөлбөр
•Хүүхэд хамгааллын бодлого
•Харилцааны сэтгэл зүй
•“Стресс менежмент”-ийн сургалт
Дунд ангийн сурагчдад:
•Өсвөр нас ба би
•Цахим орчны зохистой хэрэглээ
•Өөртөө итгэх итгэл
Ахлах ангийн сурагчдад:
•Элсэлтийн ерөнхий шалгалтын айдсаа даван туулах арга зүй
•Цахим орчны зохистой хэрэглээ
Бага ангийн суралцагчдад: “Номтой хэрхэн нөхөрлөж эхлэх вэ” сэдвийн хүрээнд сургалтыг зохион байгуулаад байна.
Төстэй мэдээ