Өөрчлөлтийг өөрөө эхэлсэн хүүхэд
ТУРШЛАГЫН НЭР: ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨ ЭХЭЛСЭН ХҮҮХЭД
Ховд аймгийн Жаргалант сумын ЕБ-ын 7-р сургууль
?‍♀️Багшийн товч мэдээлэл: Технологийн багш Э.Сумъяа
✅️Хүүхдийн бэрхшээл болон анги нийтэд үүсгэдэг асуудлууд:
Сурагч Н нь 7 дугаар ангид суралцдаг, 13 настай. Ослын дараах шок гэсэн оноштой. Багшийн асуусан асуултанд хариулахдаа цөөхөн үг, өгүүлбэрээр хариулт өгдөг. Хариулт өгөхдөө нам дуугаар хариулах, хариултдаа итгэлтэй биш, эргэлзээтэй байдаг нь ажиглагддаг. Ээжтэйгээ хоёулаа амьдардаг. Гэрийн орчинд хамтдаа тоглох, ярилцах, дүү эсвэл ах эгч, үе тэнгийн хүүхэд байдаггүй. Сургуулийн орчноос бусад үед гэртээ гадна орчноос хязгаарлагдмал байдаг. Амьдарч буй орчин эрсдэл өндөртэй орчин. Хөрш айлын хүүхдүүдтэй тоглох боломжгүй. Эдгээр асуудлуудаас үүдэлтэй ангийн найз нөхөд багш нар болон бусдад өөрийгөө илэрхийлэх чадвар сул байна. Ингэснээр тухайн хичээлийг ойлгохгүй хоцрох, хоцрогдол үүсэх байдал ажиглагдсан.
✳️Дэмжих арга 1. Өөртөө итгэх итгэл төрүүлж, үүрэг хариуцлага өгөх
Ажиглагдсан үр дүн: Ангийн хурал хийж, хүүхдүүдийн 100% -н саналаар сурагч Н-г ангийн даргаар сонгогдсон. Ангийн дарга болсноор бусдад шаардлага тавих, үүрэг даалгавар өгөх зэрэг нь өөртөө итгэх итгэлийг бий болгохоос гадна өөрийгөө бусдад илэрхийлэх чадвар нэмэгдэж байна.
✳️Дэмжих арга 2. Уншсан эхийг ойлгох
Ажиглагдсан үр дүн: Сурагч Н–д сургамжит өгүүллэгийн номоос тодорхой сэдэв сонгож уншаад ойлгосон агуулгаараа тэмдэглэл хөтлөх, ярилцах хугацаа өгөх, орчин бүрдүүлж өгсөн. Сургамжит
өгүүллэг уншаад агуулгын утга санааг ойлгож тэмдэглэл хөтөлсөн. Агуулгаар дамжуулан ээжийгээ илүү ихээр хайрлах, эх хүний ачлалын тухай ойлголт нэмэгдсэн. Багштайгаа харилцан ярилцах явцад өөрийгөө илэрхийлэх чадварт ахиц гарч байгаа нь ажиглагдаж байлаа.
✳️Хүүхдэд гарсан тодорхой эерэг өөрчлөлт:
Сурагч Н нь 2021-2022, 2022-2023 оны хичээлийн жилд ангийн даргыг амжилттай хийж байна.
✅️ Уралдаан тэмцээнд анги хамт олноороо амжилтай оролцож байна. Өөрийгөө илэрхийлэх чадвар нэмэгдсэн.
✅️ “Сургамжит өгүүллэг”-ээс тодорхой сэдэв сонгон өгч агуулгын товч тэмдэглэл хөтлүүлэх, эхийн ачлалын тухай 4 мөрт бичих, талархлаа мөр толгой холбон зурвасаар бичиж илэрхийлэх, ээжийгээ илүү ихээр хайрлан хүндэлдэг болсон.
✅️Уншаад ойлгосон зүйлээ тэмдэглэх хөтлөх, агуулгыг харилцан ярилцах, зурах дүрслэх арга барилд суралцаж байна.
✅️ “Хүүхдээ нэмэлт давтлагад явуулснаар хоцрогдлоо арилгах боломж үүсэж, мэдлэг чадварын түвшинд мэдэгдэхүйц ахиц гарч байна. Гэрийн ажилд туслах, бие даан хоол хийх, гэр цэвэрлэх, хичээлээ давтах, давтлагадаа дуртай явдаг. Хувийн зохион байгуулалт дээрээ анхаардаг болсон” хэмээн ээж нь сэтгэгдлээ бичжээ.
Төстэй мэдээ