“Чадамжийн үнэлгээний ажилтны суурь ойлголт” модуль-1 сургалтын бүртгэл хийж байна
“Чадамжийн үнэлгээний ажилтан”-ы Модуль -1 сургалтыг 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс цахимаар зохион байгуулахаар төлөвлөж байна.
Та сургалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол дараах зөвлөмжтэй танилцаж, сургалтад оролцоно уу.
1.Бүртгэлд өгсөн И-мэйл хаягаа бүрэн ашиглаж, идэвхтэй байх.
2.Сургалтын багаас хүн нэг бүрд утсаар мэдээлэл өгөх
боломжгүй тул сургалтын бүх мэдээлэл и-мэйл хаягаар илгээнэ. Иймд бүртгэлд өгсөн и-мэйл хаягаа байнга ашиглана.
3.Таны бүртгүүлсэн и-мэйл хаягаар дараах мэдээлэл илгээнэ.
•Сургалтын бүртгэлд шаардлагатай нэмэлт мэдээлэл
•Сургалтын гэрээ (гэрээ хийгээгүй тохиолдолд сургалтад оролцох боломжгүй)
•Мүүдл платформын линк, түүнд нэвтрэхэд анхаарах зүйлс
•Сургалт эхлэх, дуусах хугацаа
•Хичээлийн хуваарь
•Сургалтын зохион байгуулалттай холбоотой, шаардлагатай бусад мэдээлэл
4.Та сургалтад хамрагдахаас өмнө Moodle платформ, сургалтад хэрхэн нэвтрэх, хичээл судлах, үнэлгээ өгөх талаар өмнөх мэдлэгтэй болсон байна.
Төстэй мэдээ