
Ховд аймгийн Жаргалант сумын 7 дугаар сургуульд “Сургуулийн менежментийг сайжруулах сургалт, зөвлөн туслах, үйл ажиллагааг” зохион байгуулах баг мэргэжил, аргазүйн дэмжлэг үзүүлж хамтран ажиллалаа.

Зөвлөн туслах үйл ажиллагааг дараах 6 чиглэлийн хүрээнд 2023 оны 4, 5, 6 дугаар саруудад 3 үе шаттайгаар зохион байгуулсан.
1. Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт
2. Багшийн тасралтгүй хөгжил
3. Сурагчийн хөгжил хамгаалал
4. Сургуулийн удирдлага, менежмент
5. Сургалтын орчин
6. Эцэг эх, асран хамгаалагч, бусад оролцогч талуудын оролцоо

Онцлох үйл ажиллагаа, сайн туршлага:

Судалгаат хичээл

МХБ багш нарын санаачилга

Хэсэгчилсэн хичээл ажиглалт

“Зорилготой 40 минут” ээлжит хичээлийн чанарт гарсан ахиц

Оновчтой хэрэглэгдэхүүн

Бүтээлч багш

Түвшинчилсэн даалгаврын сан

Багшийн хөгжил

Дэвтэр сурагчийн толь

Гэрийн даалгаврын дэвтэр

Хүүхэд хөгжүүлэх 23 төрлийн сонгон дугуйлан, секц

Багшийн мэргэжлийн хөгжлийн дэвтэр, түүний үр дүн

Багш солилцооны хөтөлбөр

Багшийн хөгжүүлэх модуль сургалтуудын үр дүнг хуваалцсан туршлага

“1 талархал – 1 уучлал” 1 сарын аян

“Хүүхдийн хөгжил, сурлагын амжилтад эцэг эхчүүдийн үүрэг оролцоо” сургалт, нээлттэй хэлэлцүүлэг

“Бид хариуцлагатай аав ээжүүд” нөлөөллийн 1 сарын аян
Ерөнхий үр дүн

Сургуулийн удирдах багийн хамтын ажиллагаа сайжирсан

Ээлжит хичээлийн бэлтгэл, зохион байгуулалт, чанарт ахиц гарсан

Сурагчдын оролцоо, санаачилга нэмэгдсэн, сайн дурын клуб, өөрөө удирдах багуудын үйл ажиллагаа идэвхэжсэн

Багшийн хамтын ажиллагаа, санаачилга, мэргэжлийн хөгжилд ахиц гарсан

Эцэг эх, асран хамгаалагчид, бусад оролцогч талуудын оролцоо нэмэгдсэн

БШУГ, ХоИС, Ахмад багш нарын холбоо ТББ, МУЗБагш нарын оролцоотой сургуулийн менежментийг тасралтгүй хөгжүүлэх орон нутгийн баг байгуулсан.

“Сургуулийн менежментийг сайжруулах сургалт, зөвлөн туслах, үйл ажиллагааг” зохион байгуулсан багийн гишүүд: БЕГ-ын мэргэжилтэн, доктор Д.Отгонтуяа, Ховд аймгийн БШУГ-ын мэргэжилтэн Э.Бат-эрдэнэ, Ц.Гантуяа, О.Өлзийсайхан, МУБИС-ийн багш, доктор, дэд профессор Б.Тунгалаг, доктор, дэд профессор М.Хишиг-ундрах нар хамтран ажиллалаа.