
“Цэцэрлэгийн менежмент: Өөрийн үнэлгээ төлөвлөлт хийх арга зүй” сургалт, зөвлөн туслах үйл ажиллагааг:
1. 2023 оны 05 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р цэцэрлэгт
2. 2023 оны 05 дугаар сарын 04–05-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 26-р цэцэрлэгт
3. 2023 оны 04 дүгээр сарын 11–12-ны өдрүүдэд тус тус зохион байгууллаа.

Сургалт, зөвлөн туслах үйл ажиллагааны хүрээнд цэцэрлэгүүд багаараа нэгдэн, бусад олон нийтийн оролцоотойгоор:

Өөрийн үнэлгээ болон хөндлөнгийн үнэлгээ хийх арга зүй

Өөрийн үнэлгээнд тулгуурлан байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөлтийг сайжруулах арга зүй гэсэн хоёр хэсгээс бүрдсэн үйл ажиллагааны хүрээнд асуудлаа тодорхойлж, богино хугацаанд, тодорхой үр дүнд хүрч ажиллалаа.

Сургалт, зөвлөн туслах үйл ажиллагааны давуу тал:

Цэцэрлэгүүд үнэлгээний талаар нэгдсэн ойлголттой болсон

Өөрийн үнэлгээ хийх аргачлалд суралцсан.

Цэцэрлэгийн үнэлгээний баг, багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагч, орон нутгийн удирдлага, олон нийтийн байгууллагын төлөөлөл, БШУГ-ын СӨБ хариуцсан мэргэжилтнүүд оролцсоноор хамтын оролцоотойгоор байгууллагын төлөвлөлт хийх чадвар нэмэгдсэн.

Хамтын үйл ажиллагаа сайжирсан.

Үйл ажиллагааны үр дүн:

Цэцэрлэг бүр үнэлгээ хийх арга зүйд бүрэн суралцаж өөрсдөө бие даан өөрийн үнэлгээгээ хийсэн.

Өөрийн үнэлгээ хийхэд байгууллага болон бусад олон нийтийн хамтын оролцоотойгоор хийх нь чухал гэдгийг ойлгож авсан.

Цэцэрлэгүүдийн хамт олны оролцоо, хамтын ажиллагаа нэмэгдсэн.

Өөрийн үнэлгээ хийснээр байгууллага бүр давуу ба сул талаа илрүүлэн тулгамдаж буй асуудлаа бодитоор нь болон өмнө нь олж хараагүй асуудлаа олж харсан. Эдгээр асуудлууд дээр тулгуурлан байгууллагынхаа гүйцэтгэлийн төлөвлөгөөг сайжруулсан.

Өөрийн үнэлгээ хийхдээ баримт бичигт дүн шинжилгээ хийх, ярилцлага хийх, ажиглалт хийх гэсэн судалгааны 3 аргыг ашигласан ба цэцэрлэг бүр эдгээр аргуудад суралцсан.

Цэцэрлэгийн үнэлгээ хийхэд олон төлөөллийг хамруулан өөрийн үнэлгээг хийх нь ач холбогдол ихтэй байна гэдгийг цэцэрлэгүүд ойлгосон.

Гүйцэтгэлийн төлөвлөгөөг шинэчлэн сайжруулахдаа бүх албан хаагчдыг хамруулан саналыг нь сонсон нэгтгэж төлөвлөгөөндөө тусгах нь чухал юм байна гэдгийг олж харсан.

Цаашид хийх ажил:
1. Цэцэрлэгийн менежментийг сайжруулахтай холбоотой зөвлөмж боловсруулж үндэсний хэмжээнд сургалт, үйл ажиллагаа явуулж байгаа цэцэрлэгүүдэд түгээнэ.
2. Шилдэг менежменттэй 2 цэцэрлэгийг шалгаруулж, туршлагыг түгээн дэлгэрүүлнэ.
3. Цаашид үндэсний хэмжээнд сургалт, үйл ажиллагаа явуулж байгаа цэцэрлэгүүдийг өөрийн үнэлгээ хийх аргачлалд болон соёлд сургах үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулна.