Туршлагын нэр: Сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЕБ-ын 1-р сургууль


Сурагчид дунд ангид сурдаг юм. Сонсголын бэрхшээлтэй.


Тэдний хувьд хоорондоо маш сайн ойлголцож ярилцдаг. Бие биедээ чаддаг хичээлээ тайлбарлаж өгдөг. Хичээл тус бүрийн даалгавар болон унших, бичих, зурах зүйлийг нь тайлбарлаж өгвөл өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрд нь тогтмол хийдэг.

Ажиглагдсан үр дүн: Номын хэсгээс ойлгосон зүйлээ зураг болон бичгээр илэрхийлдэг. Зарим номынхоо хэсгээс өөрийн ойлгосон зүйлээ ярьж өгдөг. Ингэснээр унших, бичих чадвар сайжирсан.

Ажиглагдсан үр дүн: Хоёр сурагчтай 14 хоногтоо нэг удаа хичээл болон өөрсдийгөө хөгжүүлэх бусад зүйлийн талаар хамтарч ярилцдаг. Хэл ярианы чадвар хөгжиж байгаа.



• Анги хамт олонтойгоо чөлөөтэй харилцдаг
• Багаар хамтарч ажиллах чадвар сайжирсан
• Ном унших дуртай болсон
“Манай ангийн багш бид хоёртой аль болох ярилцаж, маш их зүйл асууж, тулгамдаж буй асуудлыг маань шийдвэрлэхийг хичээдэг. Хичээлийн бусад цагт бид хоёрт зориулж хамтарч ном уншдаг. Сонирхолтой номын талаар ярилцдаг. Бид нарт олон гоё зурах зураг хэвлэж өгдөг” хэмээн ихэр охид сэтгэгдлээ илэрхийлсэн бол тэдний ээж “АУБ Р.Батчимэг нь манай хүүхдүүдтэй тулж ажилладаг. Дунд ангид орсноосоо хойш хүүхдүүд маань гэртээ өөрийгөө илэрхийлэх чадвар сайжирч байгаа. Хичээл номдоо дуртай болсон” гэжээ.
Төстэй мэдээ