Сүхбаатар аймгийн дотуур байрын багш нар чадавхжуулах сургалтад хамрагдаж байна
✅️Сүхбаатар аймагт “ДОТУУР БАЙРЫН ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ” сэдэвт дотуур байрын багш нарыг чадавхжуулах сургалт 8 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд сургалтад дотуур байрын 21 багш хамрагдаж байна.
✅️Тус сургалтаар хүүхэд хамгаалал, хүүхэд хамгааллын үйлчилгээ, дотуур байрын багшийн үүрэг, үйл ажиллагаа, хүүхдийн бүлэгтэй ажиллах арга зүй, хүүхдийн оролцоо, хөгжлийг дэмжих арга зүй, хүүхдийн сэтгэл зүйн онцлог, хүүхдэд үзүүлэх сэтгэл зүйн анхан шатны дэмжлэг зэрэг сэдвүүдээр нэгдсэн ойлголттой болж хамтран ажиллах юм. БАРУУН-УРТ 2023.08.28-29
Төстэй мэдээ