"ТААЛИМ КОНФЕРЕНЦ" ЭХЭЛЛЭЭ
COVID-19 тахал нь боловсролд урьд өмнө тохиолдож байгаагүй олон хүндрэлийг бий болгосон. Хүйсийн ялгаа, алслагдсан болон хөдөө орон нутагт амьдардаг, үндэстний цөөнхийн гэх мэт хүүхдүүд боловсролын хүртээмжийн тэгш бус байдалтай нүүр тулсан.
Боловсролын тасралтгүй байдлыг хангах үр дүнтэй арга нь "Зайны /цахим/ сургалт" байх боломжтой хэдий ч одоогоор төгс шийдэгдэж чадахгүй байгаа хүртээмж, чанар, тэгш байдлын асуудалд илүү анхаарал хандуулах шаардлагатай байна.
Канад сангийн дэмжлэгтэй Киргизстан, Тажикстан, Монгол Улсад хэрэгжсэн төсөл нь зайн сургалтыг ашиглах чиглэлээр туршлага хуримтлуулж, юу нь үр дүнтэй, цаашид юу хийх ёстой талаар мэдээлэл хуваалцах зорилготой.
Төслийн судалгаа нь тэгш бус байдлыг бууруулж, чанарыг сайжруулахад чиглэсэн зайн боловсролын үр дүнтэй загвар, стратегийг тодорхойлохыг зорьжээ.
Конференцэд Киргизстан, Тажикстан, Казакстан, Монгол зэрэг улсын 300 гаруй хүн цахим болон танхимын хэлбэрээр оролцож, мэдээлэл солилцож, туршлагаа хуваалцаж байна. Монгол Улсаас БЕГ, БСҮХ, БМТТ болон NNC байгууллагын төлөөллүүд оролцож банйа.
Төстэй мэдээ