СОРИЛ ТУРШИЛТЫН АРГААР СУРАГЧДЫГ ХӨГЖҮҮЛЭХ АРГА

Зөвлөх багшийн сайн туршлага#4
Дархан-Уул аймгийн ЕБ-ын Од цогцолбор сургуулийн химийн багш П.Даваахүү. МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургууль 1997 онд химич, химийн багш мэргэжил, 2001 химийн шинжлэх ухааны магистр, Боловсролын салбарт 25 жил ажилласан.

Суралцагчдад шинжлэн аргыг судлах арга барил эзэмшүүлэх, химийн үзэгдлийг учирлан тайлбарлаж бие даан суралцахад сургах

Суурь болон бүрэн дунд боловсролын химийн цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд идэвхтэй сургалтын аргуудаас гадна туршилт үйлдэн тухай агуулгыг эзэмшдэг тул ТУРШИЛТААР МЭДЛЭГ БҮТЭЭХ АРГА зүйг өөрийн хичээлд хэрэглэж байна.
2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн 6 дугаар ангийн химийн цөм хөтөлбөрийн агуулгын хүрээнд сурах бичигтэй уялдуулж “Химийн дасгал ажлын дэвтэр’’-ийг химийн багш Б.Ганчимэг, Б.Солонго нартай хамтран боловсруулж сургалтад 4 дахь жилдээ Од цогцолбор сургуулийн сурагчид ажиллаж байна.
Дасгал ажлын дэвтэр нь хичээлийн жилийн туршид үзэх химийн хичээлийн хөтөлбөрийн агуулгаар хийгдсэн ажлын хуудас, бататгал дасгал, бүлэг сэдэв бүрийн сорил даалгавартай. Сэдэв бүрийн ажлын хуудас бүр шинжлэх ухаанч арга барилын дараах алхмын дагуу хийгдсэн.
• Таамаглал дэвшүүлэх, шинэ санаа гаргах
• Шинжлэн судлах ажлыг төлөвлөх
• Баримт нотолгоо гаргах, тайлагнах
• Баримт нотолгоо, үр дүнг нягтлах, үнэлэх
Сурагчид ажлын хуудасны дагуу туршилт хичээлийг үйлдэж дүгнэлт гаргана. Туршилтын хэрэглэгдэхүүнийг гарын дор материалуудыг ашиглаж сонгож хийх боломжтой. Бүлэг сэдэв үзэж дуусаад тухайн агуулгаар хийгдсэн үнэлгээний дасгал даалгавруудыг ажиллаж мэдлэг, чадвараа бататгана.
Энэ арга зүй нь сурагчдын ШУАБ-н алхмын дагуу бие даан турших, ажиглах, харьцуулах, дүгнэлт гаргах чанарт тулгуурлан онолын мэдлэгээ гарын доорх материал ашиглан туршилт хийн мэдлэгээ чадвар болгохоос гадна багш сурагчид аливаа үзэгдэл, хувирал өөрчлөлтийг учирлан тайлбарлан ярих чадварыг сайжруулдаг.

САЙН ХИЧЭЭЛ үйл ажиллагааны хүрээнд 2015-2016 оны хичээлийн жилээс эхлэн жил бүр суурь болон бүрэн дунд боловсролын нийт 7 нэгж хичээлийн сэдвийг ТУРШИЛТААР МЭДЛЭГ БҮТЭЭХ АРГА ЗҮЙГ хэрэглэн хөтөлбөрийг боловсруулж судалгаат хичээлүүд явуулж сайжруулсан бөгөөд Дархан-Уул аймгийн ЕБ-ын сургуулиудын химийн багш нарт түгээн дэлгэрүүлсэн.









Төстэй мэдээ