Багшийн хөгжлийг дэмжих модуль сургалт хамтран зохион байгуулах сургалтын платформ бүхий байгууллага, компанийг урьж байна...
?Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 91 дүгээр тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/170 дугаар тушаалд тус тус үндэслэн цахим платформд суурилсан ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш, ажилтны мэргэшлийн болон мэргэжлийн хөгжлийг дэмжих модуль сургалт зохион байгуулахаар бэлтгэж байна.
? Тус сургалтыг хамтран зохион байгуулах сургалтын платформ бүхий байгууллага, компанийг хамтран ажиллахыг урьж байна.Сургалтын платформ бүхий байгууллага, компанид тавигдах шаардлагыг хавсралтаар хүргэж байна.
✅ Материалыг (PDF) emoduli@agency.edu.mn цахим хаягаар 2023.10.23-ны дотор хүлээж авна.
Хаяг:Боловсролын ерөнхий газар
Арслантай гүүр Сүхбаатар дүүрэг, Энх тайвны өргөн чөлөө,
Багш хөгжлийн ордон 7 давхар 705 тоот
Утасны дугаар:7014-0069 /4/
https://drive.google.com/file/d/1AG8LCHlumzKmwOJ1E_PHOsqb041MP9zY/view?usp=sharing
Төстэй мэдээ