Нийслэлийн ерөнхий боловсролын 25, 70, 116 дугаар сургуулиудын сургалтын үйл ажиллагаатай танилцаж, зөвлөн туслах ажлыг зохион байгууллаа
✅️Боловсролын ерөнхий газрын Тэгш хамруулах боловсролын хэлтсээс хүүхэд хамгаалал, суралцахуйн орчин, хэрэглэгдэхүүн, суралцагчийн эрүүл мэнд, сургалтын хөтөлбөр хэрэгжилт, дотуур байрны орчин, багшийн хөгжил, сурах бичгийн хүртээмжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдээс бүрдсэн хамтарсан баг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нийслэлийн ерөнхий боловсролын 25, 70, 116 дугаар сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.
?Үүнд:
?Сургалтын менежер, нийгмийн ажилтан, багш нарын сургалтын хөтөлбөр боловсруулах, төлөвлөлт хийх арга зүйг сайжруулах, хэрэгжилт, үр дүнд анхаарах, эцэг эх, асран хамгаалагчидтай хамтарч ажиллах чиглэл зөвлөгөө өглөө.
?Сургуулийн номын сангийн үйлчилгээ, сурах бичгийн хүртээмжийн талаарх судалгааг хийж холбогдох мэргэжилтэнд дутагдалтай байгаа сурах бичгийн судалгааг гарган, захиалга өгөх, хүүхэд нэг бүрийг ном, сурах бичиг, гарын авлагатай хичээлдээ хамрагдахад анхаарч ажиллах чиглэл өгөв.
?Нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, дотуур байрны багшийн ажилтай танилцан хүүхэд хамгааллын болон хичээлээс гадуурх үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргаж, хүүхдийн хөгжлийг дэмжихэд багш ажилтнууд хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Төстэй мэдээ