Томуугаас сэргийлье!
Томуу, томуу төст өвчин гэж юу вэ ?
Томуу
Өвчин цочмог эхэлж:
Халуурах
Ханиалгах
Толгой өвдөх
Үе мөч булчингаар өвдөх зэрэг ерөнхий хордлогын шинжүүд илэрнэ.
Өвчин үүсгэгч:
Улирлын томуугийн А болон В вирус
Томуу төст өвчин
Хамар битүүрэх
Нусгайрах
Хоолой өвдөх
Ханиалгах шинж тэмдгүүд илэрнэ
Өвчин үүсгэгч:
Адено, рино, бока, иж томуу, метапневмо, респиратор синцитиаль зэрэг 200 гаруй төрлийн вирус
Өртөмхий хүн ам:
5 хүртэлх насныхан
Жирэмсэн эмэгтэйчүүд
65 болон түүнээс дээш насны хүмүүс
Архаг хууч өвчтэй хүмүүс
Ахуйн хавьтлаар:
Улирлын Томуугийн эсрэг вакцинд эрсдэлт бүлгийн хүн амыг нэн тэргүүнд хамруулснаар томуугийн халдвар авахаас сэргийлэх, томуугийн шалтгаант хүндрэлийг бууруулах өндөр ач холбогдолтой.
Томуугийн вакцин:
Улирлын томуугийн эсрэг вакцин нь таныг томуугаас хамгаалах хамгийн найдвартай арга юм.
Томуугийн вирус нь хувьсамтгай учраас жил бүр томуугийн вакцинд хамрагдах шаардлагатай.
Урьдчилан сэргийлэх:
Сайн унтаж амрах
Дулаан хувцаслах
Амны хаалт хэрэглэх
Шингэн хангалттай уух
Гараа сайтар савандаж угаах
Томуугийн вакцинд хамрагдах
Өрөө, тасалгааг тогтмол агааржуулах
Өвдсөн тохиолдолд эмчид яаралтай хандаарай
Төстэй мэдээ