”Ерөнхий боловсролын сургуулийн менежмент, номын сангийн орчныг сайжруулах хамтын ажиллагааны хөтөлбөр” амжилттай үргэлжилж байна

Боловсролын ерөнхий газар “Монсудар паблишн” ХХК-ийн хамтран хэрэгжүүлж буй ”Ерөнхий боловсролын сургуулийн менежмент, номын сангийн орчныг сайжруулах хамтын ажиллагааны хөтөлбөр” амжилттай үргэлжилж байна...

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан ээлжит хичээлийн хөтөлбөрийн шалгаруулалтаар эхний байр эзэлсэн 5 сургуульд зөөврийн номын сангийн эрх олгон, дэлхийн болон Монголын уран зохиолын сор бүтээлүүдээс гардуулан өглөө. Үүнд:
• Нийслэлийн ерөнхий боловсролын 28 дугаар сургууль
• Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль
• Орхон аймгийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль
• Нийслэлийн ерөнхий боловсролын 34 дүгээр сургууль
• Баянхонгор аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулиуд
хамрагдаж байгаа бөгөөд хүүхдүүд зөвхөн сургалтын хөтөлбөрт заагдсан номын хүрээнд бус танин мэдэхүйн олон чиглэлээр хичээлээс гадуур унших номын нөөцөө нэмэгдүүллээ.
Хүүхдүүд боломжит газраасаа хүссэн номоо унших орчныг бүрдүүлсэн, анги бүлэг хооронд аялж болохуйц энэхүү зөөврийн номын сангийн дээжис нь уншигч хүүхдүүдийн сонирхлыг татаж байна.




Төстэй мэдээ